Мэй, Трамп нарыг Харри болон Меган Марклын хуримд уриагүй гэв
Хунтайж Харриболон Меган Маркл нар тавдугаар сарын 19-нд хийх хуримдаа Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарыг уриагүй байна. Хунтайж Харригийн төлөөлөгч энэ мэдээллийг бас нотложээ.
“Хатан хааны ордноос гаргасан энэ шийдвэрийн талаар Эрхэмсэг хатан хааны засгийн газартай зөвлөлдсөн юм” гэж хунтайжийн төлөөлөгч хэлээд, Британийн болон гадаадын улс төрийн удирдагчдын аль алиныг урихаас түдгэлзэхээр шийдвэрлэсэн гэждурдсан байна.
Ингэхдээ хунтайж Харригийн хуримд нийт 2640 хүнийг урьсан бөгөөд хурим нэлээдсүр дуулиантай болох ажээ. Гэхдээ уригдагсдын нэрсийн жагсаалт, ялангуяа сүм болон дараа нь харшид болох хатан хааны дээдхэмжээний хүлээн авалтад оролцох 600 хүний нэрийг нууцлаж байна. Энэ нь хосын найз нөхөд юм уу төрөл төрөгсөд зэрэг хүмүүс байх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ