АНУ-ын арми Сирид халдахад бэлэн болжээ
АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн нутаг дэвсгэрт цохилт өгөхөд бэлэн байна. Телевизийн “i24News” сувгийн сэтгүүлч Давид Шустер Пентагоны эх сурвалжийг иш татан өөрийн твиттерт ингэж бичжээ.
“Байлдааны бүхий л шаардлагатайнэгж (хөлөг онгоц, нисэх онгоц, далавчит пуужин)байлдааны горимоор байрлалдаа байгаа бөгөөд Сирийг дайрахад бэлэн байна. Ерөнхийлөгч Трампын тушаал хэзээ ч ирж мэднэ” гэж тэрээрмэдээлсэн байна.
60 “Томагавк” пуужин бүхий америкийн мина тээгч “Donald Cook” хөлөг онгоц сирийн Тартус хотоос 100 километрт ирснийг дөрөвдүгээр сарын 10-нд мэдээлсэн юм. Атомын нисэх онгоц тээгч “Гарри Т румэн” хөлөг онгоцболон байлдааны арван хөлөг онгоц тэргүүтэйнисэх онгоц тээгч цохилтын бүлэг Сирийн эрэг рүү ирж яваа нь бас тодорохой болжээ.
Сирид химийн халдлага зохион байгуулагчдын эсрэг Цагаан ордон удахгүй чухал шийдвэр гаргана гэдгийг Трамп дөрөвдүгээр сарын 9-нд анхааруулсан юм. Тэрээр ойрын нэг юмуу хоёр хоногт хариу барина гэж амлажээ.
Сирид цэргийн цохилт өгөхөөр шийдвэрлэвэл сирийн эрх баригчдын химийн объектууд гол бай болно гэж Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон ярьсан байна. Цохилт Сирийн засгийн газрын холбоотнууд юм уу тодорхой хүмүүсийн эсрэг чиглэхгүй бөгөөд “химийн халдлагад” цэргийн хүчээр хариу барьж болох тухай эцсийн шийдвэрийг ойрын өдрүүдэд гаргана гэж тэр тодруулан тайлбарлажээ.
Сирийн тэнгэрт агаарын тээвэрлэлт зогсчээ. “Flightradar24” порталын мэдээ үүнийг гэрчилж байна.
Сирийн нутагт далавчит пуужингаар цохилт өгч болзошгүй байгаа хийгээд навигацийн тоног төхөөрөмжийн ажиллагаанд тасалдал гарч болзошгүйгээс Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт нислэгт тавих хяналтыг чангатгахыг Европын нислэгийн аюулгүй байдлыг хангах агентлаг өмнө нь нисэхийн бүх компанид зөвлөмж болгожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ