Тархины саажилттай хүү мэс засал хийлгэсний дараа харь хэлээр ярьж эхэлжээ
Тархины саажилт болон цусны хавдартай 15 настай хүү Москвад мэс засал хийлгэсний дараа амьд үлджээ. Гэхдээ тэрээр орос хэлээ мартаж, англиар ярьж эхэлжээ.
Артем Галкин тархины саажилттай төрсөн бөгөөд 15 насанд нь түүнээс цусны хавдар илэрчээ. Хүүхэд тэсэхгүй, мэс засалчнэмэр болохгүй гэж хүүгийн эцэг, эхэд хэлсэн байна. Гэвч Галкин мэс заслын ард гарч, өвчнөө ялжээ гэж Telegram-канал Mash мэдээлсэн байна.
Гэвч мэс заслын дараа төрөлх хэлийг хариуцдаг тархины тэр хэсэг ажиллахгүй болсон байна. Ийнхүү тэрээр англи хэлээр харьцаж, харин орос хэлээ бүр эхнээс нь сурахад хүрчээ. Одоо тэрээр чөлөөтэй ярьж, каратегаар хичээллэж, Паралимпиадад оролцохоор мөнгө хуримтлуулж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ