АНУ Сирид цохилт өгөхөөр бэлтгэж байна

60 “Томагавк” пуужингаар зэвсэглэсэн Америкийн мина тээгч “Donald Cook” хөлөг онгоц Сирийн Тартус хотод 100 километрийн зайд дөхөж иржээ. Энэ талаар Туркийн “Hurriyet” сонинд бичсэн байна.

“Donald Cook” хөлөг онгоц Киприйн боомтоос гарч, даваа гарагт Сирийн зүг хөдөлснийг дурдаж байна.Сонинд бичсэнээр, оросын нисэх онгоцууд Америкийн мина тээгч хөлөг онгоцны дээгүүр дөрвөн удаа нисч өнгөрчээ.

Мина тээгш хөлөг онгоц Сирийн зүг хөдөлж, түүнийг оросын нисэх онгоцууд дагасан гэх мэдээг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн няцааж байна. “Donald Cook” хөлөг онгоц Киприйн Ларнака боомтоос гарч, хаашаа явсныг тэд мэдээлээгүй байна.

НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя өмнө нь Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр хэлэхдээ, Сирид цохилт өгвөл ноцтой үр дагавар учирна гэдгийг АНУ-д анхааруулсан гэдгээ мэдэгджээ.

Сирид химийн халдлага зохион байгуулагчдын талаар Цагаан ордон удахгүй чухал шийдвэр гаргана гэж АНУ-ын ерөнхийлөгч Тональд Трамп даваа гарагт анхааруулсан юм. Тэр ойрын нэг юмуу хоёр хоногт хариубарина гэжамлажээ.

Сирийн Зүүн Гута нутагт химийн халдлага үйлдсэн тухай мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсны дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулсан юм.АНУ энэ халдлагад Оросыг оролцсон хэмээнбуруутгаж, харин Оросын тал үүнийг няцааж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин