Трамп Ким Чен Унтай хэзээ уулзахаа хэлэв

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай тавдугаар сард юмуу зургаадугаар сарын эхээр уулзах бодолтой байна. Тэрээр Цагаан ордонд сайд нарын танхимын хуралдаан дээр даваа гарагт ингэж хэлснийг РИА Новости агентлагмэдээлжээ.

“Бид Умард Солонгосын удирдлагатай уулзах гэж байгаа нь дэлхий нийтийн хувьд нэн сонин байх болно” гэжТрамп хэлсэн байна.

Вашингтоны засаг захиргаа Пхеньяны эрх баригчдын төлөөлөгчидтэй холбоо барьж байгааг АНУ-ын ерөнхийлөгч бас дурджээ. Америкийн тал Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар “шударга тохиролцоонд” хүрэхийг хүсчбайна гэж тэр хэлжээ.Миний өмнөх хүмүүс үүнийг хийж чадаагүй юм гэж Цагаан ордны тэртгүүн онцлон тэмдэглэсэн байна.

Өмнө нь Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж ярилцахдаа, Ким Чен Унтай тавдугаар сар дуусахаас наана уулзах бодолтойбайгаагаа хэлсэн юм.Ирэх сард хоёр орны удирдагчдын дээд хэмжээний хэлэлцээ болно хэмээн дипломатчид хүлээж байгаа нь тэгэхэд бас тодорхой болжээ. Хэлэлцээг хаана хийхийг хараахан шийдээгүй байгаа юм. Швед улс уулзалтыг өөрийн нутаг хийлгэхийг санал болгожээ. "Трамп, Ким Чен Ун нар Алс Дорнодод уулзаж болох юм" гэж ОХУ-ын ГХЯ-ныхан бас ярьжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин