Динозаврууд мөхсөн шалтгааны тухай шинэ онолыг дэвшүүлэв

Албан ёсныбаримтаар динозаврууд 65 сая жилийн өмнө мөхжээ. Онолоор бол дэлхийд асар жижиг гараг унасан нь ингэж мөхөх шалтгаан болсон байна. Гэсэн ч Нью-Йорк муж улсын Олбанийн их сургуулийн эрдэмтэд огт өөр зүйл хэлснийг хэвлэлд мэдээлжээ. "Динозаврууд бага гараг унахаас өмнөүхэжэхэлсэн" гэж Олбанийн их сургуулийн хувьслын сэтгэл судлаач Гордон Гэллап хэлсэн байна.

Сэтгэл судлаачийн шавь нь байсан Балтиморын их сургуулийн мэргэжилтэн Майкл Фредерик түүний судалгааг дэмжжээ. Хортой ургамал ингэж сөнөх шалтгаан болсон гэсэн дүгнэлтийг тэд хийсэн байна. Динозаврууд ургамлын амтанд дасан зохицож, юу болохыг нь тодорхойлж чадаагүй учир ийм ургамал идсэнээролонхи нь үхжээ.

Тэдний нотлож байгаагаар,бүрхүүлт урт ургамлууд нь динозавруудыг мөхөж эхлэхээс өмнө бий болсон байна.Эдгээр ургамлыг идсэн ньдинозаврын ходоод-гэдэсний замыг хямраасан гэж Гордон Гэллап үзэж байгаа ажээ.

Харин шувуу болон матар л амьд үлдэж чадсан байна. Учир нь эдгээр амьтад таагүй мэдрэмж төрүүлсэн хоол тэжээлийг тоодоггүй рефлекстэй байжээ.

Бага гараг динозавруудыг устгасан гэх тэр баримтыг эрдэмтэд мэдээж няцаадаггүй ч, хортой ургамал динозаврын бие махбодид яалт ч үгүй нөлөөлснөөр энэ амьтны тоо толгой хорогдоход хүргэсэн байх талтай аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин