АНУ, БНАСАУ-ын удирдагчид Улаанбаатарт уулзаж болох юм
АНУ, БНАСАУ ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын уулзалтад бэлтгэх нууц хэлэлцээ хийж байна. Телевизийн CNN суваг америкийн засаг захиргааны ажилтны хэлснийг иш татан өнгөрсөн бямба гарагт ингэж мэдээлжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшсэн ТТГ-ын хуучин захирал Майк Помпео хэлэлцээг хариуцаж байгаа гэнэ. Тагнуулын албадын төлөөлөгчид гурав дахь оронд нэгэнт уулзсаныг мэдээлж байна. ТТГ-ын захирал Умард Солонгосын тагнуулын ерөнхий товчооны тэргүүнтэй бас хэлэлцээ хийх хэрэгтэй болно.
Гэвч удирдагчдын уулзах газрыг одоогоор тогтоогүй байгаа аж. Умард Солонгосын тал дээд хэмжээний уулзалтыг өөрийн нийслэл Пхеньянд хийхийг шаардаж байгаа гэнэ. Уулзаж болох өөр нэг газар нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот аж. “Уулзах газрыг тогтож, товыг зарлахаар хэлэлцэх асуудлыг илүү нарийн хэлэлцэнэ” гэж CNN мэдээлжээ.
Гуравдугаар сарын сүүлчээр Ким Чен Ун Бээжинд зочилж, БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй уулзсан юм. АНУ-тай яриа хэлцээ хийхэд бэлэн, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг тууштай зорьж байна гэдгээ Умард Солонгосын удирдагч батлан илэрхийлжээ.
Трамп, Ким Чен Ун нарын уулзахаар төлөвлөж байгаа тухай эхний мэдээ гуравдугаар сарын эхээр гарсан юм. Тэгэхэд Өмнөд Солонгосын төлөөлөгч БНАСАУ-ын удирдагчийн илгээлтийг АНУ-ын ерөнхийлөгчид уламжилсан бөгөөд уулзалт хийх санал тавьсан байна. Улмаар Цагаан ордон урилгыг хүлээн авчээ.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгааг БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн байна. Пхеньяны удирдлага үүнийгээ америкийн засаг захиргаанд мэдэгдсэнийг тодруулан тайлбарлаж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ