АНУ хориг арга хэмжээнд багтсан Оросын олигархиудын нэрийг зарлав
АНУ оросын хэд хэдэн бизнес эрхлэгчдийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. Энэ талаар баасан гарагт Америкийн сангийн яамны сайтад ингэж дурдсан байна.
Хориг арга хэмжээнд бизнесч Олег Дерипаксу, Игорь Ротенберг, Виктор Вексельберг, Холбооны зөвлөлийн гишүүн Сулейман Керимов, мөн улсын думийн депутат Владислав Резник, Андрей Скоч, бизнесч Кирилл Шамалов нар багтжээ.
Жагсаалтад төрийн өмчийн “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер,“Сургутнефтьгаз” компанийн ерөнхий захирал бөгөөд хамтран эзэмшигч Владимир Богданов, “Газпромбанк”-ны ерөнхий хорооны дарга Андрей Акимов, хөлбөмбөгийн”Зенит” клубийн ерөнхийлөгч Сергей Фурсенко, ВТБ банкны ерөнхийлөгч-дарга Андрей Костин нар бас орсон байна.
Энэ арга хэмжээний дагуу визийн хязгаарлалт тавьж, жагсаалтад орсон хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллах, санхүүжүүлэхийг хориглож, түүнчлэн Америкийн нутаг дахь активыгнь битүүмжилж болох ажээ.
Үүнээс гадна, жагсаалтад дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, ДХЯ-ны хэт даврагч үзэлтэй тэмцэхерөнхий газрын дарга Тимур Валиулин, Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Николай Патрушев, Оросын үндэсний гвардийн ерөнхий командлагч Виктор Зотов нар орсон байна.
Мөн Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Михаил Фрадков (2007-2016 ондгадаад тагнуулын албаны захирлын алба хашиж байсан), Холбооны улсын өмнөд тойрог дахь Оросын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Владимир Устинов (2000-2006 онд ерөнхий прокурораар ажиллаж байсан), түүнчлэн ерөнхийлөгчийн туслах Евгений Школов (2006-2011 онд ДХЯ-ны орлогч сайдаар ажиллаж байсан) нарын эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Нэгдүгээр сарын сүүлчээр АНУ-ын сангийн яам “кремлийн илтгэл” буюуОросын ерөнхийлөгчид ойр дээд тушаалынтөрийн албан хаагчид болон олигархиудын жагсаалтыг америкийн конгресст танилцуулсан юм. Уг жагсаалтад 210 хүн, голдуу засгийн газрын гишүүд болон төрийн бусад байгууллагын удирдагч оржээ.
“АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон” гэх нь “кремлийн илтгэл” гаргах ёс төдий шалтаг болсон юм. ХаринОрос улс ийм зэмлэлийгудаа дараа няцааж байсан билээ.
“Хувийн өмч, бусдын мөнгийг булааж авахыг дээрэм гэдэг юм” гэж Оросын ГХЯ-ны яамны мэдэгдэлд дурджээ. Өөрийн тулгуур үнэт зүйлсээс татгалзаж буй АНУ төрөл арилжиж байгааг ОХУ-ын ГХЯ дурдаад,оросын дипломатын өмчийг хүчээр булаан авсан нь америкчуудын хувьд урьд нь ариун нандин зүйл байсан хувийн өмчтэй байх эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг мөн гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Гадаадын зах зээл дэхь өрсөлдөгчдийг зайлуулахыг хүсэн, хориг арга хэмжээ байнга авч байгаагаараа Цагаан ордон өөрийгөө зах зээлийн эдийн засаг,чөлөөт шударга өрсөлдөөний дайсан болохоо харууллаа гэж мэдэгдэлд дурджээ.
"Америкийн ардчилал илт гажиж, үүний оронд ямар ч аргаархамаагүйдэлхийд ноёрхохоорсанаархасаар байна"гэж ОХУ-ын гадаад бодлогын байгууллага тэмдэглэжээ.
“Удаа дараа тэмдэглэж байсанчлан, даралт шахалт үзүүлэх ямар ч арга хэмжээ Орос орныг сонгосон чиг замаас нь эргүүлэхгүй. Энэ ньАНУ тавьсан зорилгодоо хүрэх чадваргүйгл илтгэн харуулж, харин Оросын нийгмийгнягтруулж байна” гэж ГХЯ тэмдэглээд, Оросын эсрэг Вашингтоны засагзахиргааны хийж буйшинэ дайралтыг зүгээр орхихгүй гэж амласан байна.
Шинээр хориг арга хэмжээ авсан хэдий ч АНУ, Оросын ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Путин нарын уулзалтад бэлтгэх ажил үргэлжилнэ.Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Сара Сандерис мэдээлэл хийх үеэрээингэж мэдэгджээ.
Өмнө нь Путин, Трамп нар утсаар ярихдаа хоёр талын уулзалт хийж болох асуудлыг хэлэлцсэн юм. Америкийн төрийн тэргүүн Вашингтонд уулзахыг санал болгожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ