Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд 24 жил хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Шүүхээс түүнд 24 жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны торгууль ноогдуулсан байна.

Пак Гын Хэд нийт 18 хэрэг тулгаад байсны гурвыг нь хэрэгсэхгүй болгож, 15-д нь ял оноожээ.

Хэрэгсэхгүй болгосон хэргүүд нь

  • Найз Чой Сүүн Силийнхээ охины морин спортын зардалд Самсунг компаниас 21.3 тэрбум вон гаргуулсан
  • Чой Сүүн Силийн сурталчилгааны компанитай Hyundai Motor компаниар гэрээ байгуулахад шахалт үзүүлсэн
  • Самсунгийн удирдлага шилжүүлэх үйл явцад нөлөөлөх хууль бус хүсэлтийг хүлээн авсан гэх хэргүүд байжээ.

Харин буруутай нь тогтоогдож, ял сонссон хэргүүд нь

  • Чой Сүүн Силийн KD компанитай Hyundai Motor группыг гэрээ байгуулахад шахалт үзүүлсэн
  • Лотте группээс 7 тэрбум вон гаргуулж, Чой Сүүн Силийн K-Sports санд хандивлуулсан
  • Харилцаа холбооны KT компанид шахалт үзүүлж, Чойгийн найзыг ажилд оруулж, бас нэг найзынх нь компанитай сурталчилгааны гэрээ байгуулуулсан
  • Гангийн POSCO компанид шахалт үзүүлж, Чойгийн The Blue K компанитай гэрээ байгуулуулсан
  • Өөрийн найзын санд Самсунгаас 1.6 тэрбум воны хандив өгүүлсэн
  • CJ Group компанийн дэд ерөнхийлөгч эмэгтэйг албан тушаалаас нь зайлуулахыг оролдсон
  • Ерөнхийлөгчийн албаны 47 ширхэг нууц бичиг баримтыг Чойд дамжуулсан
  • Лотте Группээс 7 тэрбум воны авлига авсан
  • SK Group-ээс 8.9 тэрбум воны хандивыг Чой Сүүн Силийн K-Sports санд өгүүлсэн
  • Самсунг группээс 3.64 тэрбумын хандив авч, Чойгийн Core Sports санд шилжүүлсэн
  • Самсунг группт шахалт үзүүлж, Чойгийн охины хичээллэх морь, унах машин, сургалтын материалын зардлыг төлүүлсэн
  • Засгийн газрын таалагдаагүй албан хаагчдыг халуулсан
  • Өөрт таалагдаагүй урлаг соёлын зүтгэлтнүүдийн хар жагсаалтыг гаргаж, тэднийг төрийн дэмжлэгээс хасаж байсан
  • Чой Сүүн Силд хууль бус аргаар тусалсан Hana банкны албан тушаалтныг дэвшүүлж байсан хэргүүд багтжээ.

Прокурорууд өмнө нь Пак Гын Хэд 30 жилийн хорих ял төлөвлөөд байсныг ийнхүү 24 жил болгож байна.

Экс ерөнхийлөгч өөрийгөө буруугүй, улс төрийн золиос болсон гэж үзсээр байжээ. Өнөөдрийн хуралд тэрээр биеийн байдал муу байгаа гэсэн шалтгаанаар оролцоогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин