YouTube-ийн төв байранд халдлага гарчээ

Калифорни дахь YouTube-ийн байранд хүн буудсаны улмаас дөрвөн хүн шархадсан гэж Сан-Бруно хотын цагдаагийн байгууллагын дарга Эд Барберини мэдэгджээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэгийнх нь биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.

Хүмүүс рүү буудсан эмэгтэй амиа хорлосон байна. Түүний нэрийг хэн гэдгийг зарлахгүй байгаа аж. Тэрээр толгойдоо хар алчуур зангидсан байсан нь тодорхой байна. Дэвшүүлж буй хувилбараас үзвэл, тэрээр өөрийн найз залууг бууджээ.

Сан-Бруно хот дахь YouTube компанийн төв байранд буун дуу гарсныг өмнө нь мэдээлэхдээ, энэ явдал орон нутгийн цагаар үдээс хойш болсон байна. Компанийн айж сандарсан ажилтнуудыг байрнаас гаргажээ.Цагдаа нар тэр хавийн дүүргийг бүслэж, тусгай зориулалтын хүчнийг дуудсан байна.

Google-ийн өгсөн мэдээгээр, төв байранд 1100 гаруй хүн ажилладаг аж. YouTube компани нь Сан-Бруно хотын томоохон ажил олгогч байгууллага юм.

Энэхүү үйл явдал нь АНУ-д олон хүнийг буудсан 58 дахь тохиолдол болж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин