Лондон хүн амины хэргийн тоогоор Нью-Йоркийн өмнө оржээ

Сүүлийн хоёр сард Лондон хот хүн амины хэргийн тоогоор Нью-Йоркийн өмнө оржээ. ХIХ зуун гарснаас хойш анх удаа ийм явдал болсон бөгөөд 1800 оноос ажиглалт хийж эхэлсэн байна.

Хоёрдугаар сард Лондонд 15, гуравдугаар сард 22 удаа хүн амины хэрэг гарсан бол, Нью-Йоркт ийм хэрэг 14 болон 21 удаа гарчээ.

Англи болон Уэльсэд хүйтэн зэвсэг хэрэглэсэн хүн амины хэргийн тоо 2011 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, өнгөрсөн арванхоёрдугаар сар гэхэд 12 хувиар өссөнийг “Индепендент” сонинд дурдсан байна.

Британийн нийслэл дэлхийн хамгийн аюултай хотын нэг хэвээр байгаа бөгөөд хүн амины хэрэг өсч буйд цагдаа нар сэтгэл зовинож, энэ асуудлыг судлаж байна гэж Лондон хотын цагдаагийн байгууллагын төлөөлөгч сонины сурвалжлагчид хэлжээ.

Лондон, Нью-Йорк нь хотын захиргааны хилийн хүрээн дэх оршин суугчдын тоогоор адилхан шахуу (8,8 болон 8,6 сая хүн амтай) ч,хаяа дүүргүүдийг харгалзан үзвэл, Нью-Йоркийн хүн ам хавьгүй олон – 18,9 сая юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин