Трамп Путинийг Цагаан ордонд урьжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд уулзахыг Оросын төрийн тэргүүн Владимир Путинд санал болгожээ. Төрийн тэргүүний туслах Юрий Ушаков ингэж ярьсныг Интерфакс агентлаг уламжилсан байна.

“Хоёр ерөнхийлөгчийг утсаар ярихад Трамп анхны уулзалтыг Вашингтонд, Цагаан ордонд хийхийг санал болгосон юм. Энэ бол нэлээд сонирхолтой, нааштай санаа” гэж тэр хэлжээ.

Уулзах товыг хараахан хэлэлцээгүй байгаа, утсаар ярьснаас хойш багахан хугацаа – ердөө 10 гаруйхан өдөр өнгөрч байна гэж Ушаков тэмдэглэсэн байна. “Хэрвээ бүх зүйл хэвийн байвал, америкчууд дээд хэмжээний уулзалт хийх боломжийг хэлэлцэх саналаасаа татгалзахгүй байх хэмээн би найдаж байна” гэж тэртодруулан тайлбарлажээ.

“Путинтэй утсаар ярьснаас хойш хэдхэн цагийн дараа гуравдугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн өөрийнх ньнотлосноор, тэд “ойрын ирээдүйд” уулзах асуудал болон ийм уулзалт хийх хэд хэдэн газар, тухайлбал Цагаан ордны тухай асуудал хэлэлцсэн юм” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс сэтгүүлчдэд мэдээлснийг “Гардиан” сонинд уламжилжээ.

Трампгуравдугаар сарын 20-нд Путинд утасдсан юм. Тэд Сирийн асуудал, Украины хямралыг хэлэлцэж, түүнчилэн тухайлбал АНУ-ын төрийн департаментын удирдлагад өөрчлөлт гарсныг харгалзан, хоёр тал цаашидхолбоо барихталаар тохиролцжээ. Ерөнхийлөгч нар дээд хэмжээнд уулзалт хийж болох асуудлыг судлахад онцгой анхаарал тавьсан байна.

Америкийн ерөнхийлөгчийн утасдсаныг АНУ-д болон хилийн чанадад ихэд сонирхосон юм. Трампын засаг захиргаа “Бүү баяр хүргэ” хэмээн томоос том бичсэн цаасыг түүний ширээн дээр тавьсан ч, тэр үгэнд оролгүйгээр ,ерөнхийлөгчийн сонгуульд ялсантай нь холбогдуулан Путинд яалт ч үгүй баяр хүргэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин