АНУ Орост “өнгөт хувьсгал” хийхээр санаархаж байна гэв

АНУ-ын Тагнуулын төв газар болон төрийн департмент Орост“өнгөт хувьсгал” хийхээр төлөвлөж байна гэж Оросын улсын думийн аюулгүй байдлыг хангах, авлигын эсрэг тэмцэх хорооны гишүүн Адальби Шхагошев үзэж байна.

"АНУ-ын тусгай албад юмуу Украины эрх баригчдын зүгээс Оросын мэдээллийн орон зайд иймэрхүү элдэв мэдээлэл цацаж байж мэдэх юм" гэж улсын думийн дарга Вячеслав Волдодин өмнө нь хэлж байсан юм.

“Америкийн тусгай албад шинэ нөхцөл байдалд хуучин аргаа хэрэглэж байна. Тагнуулын төв газар болон төрийн департамент одоо манай оронд “өнгөт хувьсгал” хийх санаа сэдэхдээ, 1990-ээд оны эхээр Кавказад хэрэглэж байсан тэр аргаа хэрэглэжбайна” гэж Шхагошев сэтгүүлчдэд хэлжээ.

1990-ээд оны эхээр америкийн тусгай албад Чеченийн террористуудад мэдээллийн болон улс төрийн дэмжлэг үзүүлэх замаар Оросын байдлыг тогтворгүй болгохоор санаархаж байсан юм гэж парламентын гишүүн дурдсан байна.

“20 гаруй жил өнгөрсөн хэдий ч, энэ бохир арга тодорхой харагдаж байна. Энэ арга өөрчлөгдөөгүй, харинтехнологи нь л өөрчлөгдөж, одоо нийгмийн сүлжээг идэвхитэй ашиглаж байна” гэж Шхагошев дүгнэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин