МММ хоршооллыг үндэслэгч Мавроди таалал төгсчээ
Оросын нэрт бизнесмэн Сергей Мавроди 63 настайдаа Москвад нас баржээ.
Тэрээр Оросын түүхэн дэхь санхүүгийн томоохон пирамидыг үндэслэгч юм. Сүүлд нь хувь нийлүүлсэн “МММ” нийгэмлэгийн үндэс суурь болсон “МММ” хоршооллыг 1989 онд 34 настайдаа байгуулсан байна. Түүний луйврын үйл ажиллагаанд 15 сая орчим хүнөртөж, 10 мянга 454 хүнийг шүүх хохироогч болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
1994 онд Мавроди баривчлагдсан ч шүүхэд татагдаагүй ажээ. “Залилан мэхлэж, иргэдийн итгэлийг урвуулан ашигласанаар”томхон луйвар хийсэн учир 2007 онд түүнд 4,5 жил хорих ял оноосон байна.
Шоронд хоригдож байхдаа Орос болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн оршин суугчдад зориулсан санхүүгийн шинэ пирамид байгуулжээ. Африк, Азийн оршин суугчдад чиглэсэн “МММ-Global” төсөл 2014 гарч ирсэн байна.
Мавродигийн пирамидуудад нийтдээ 107 орон түүний дотор Хятад, Энэтхэг, АНУ, Израиль, Итали, Франц, Индонез, Малайз, Бангладеш, Японы хувь нийлүүлэгчид оролцож байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ