Ирээдүйн дэлхийн хамгийн хүчирхэг орнуудыг нэрлэв
2030 он гэхэд Энэтхэг, Франц, Орос, АНУ, Хятад улс манай гарагийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй болно гэж цэргийн шинжээч Роберт Фарли “The National Interest” сэтгүүлд бичжээ.
“Оросын арми 2030 онд хүчирхэг хэвээр байх ч ноцтой асуудлуудтай тулгарна. Технологид нэвтрэх боломжнь ирээдүйд том асуудал болж мэднэ” гэж зохиогч үзэж байна.
"Европын холбооны орнуудаас Франц л хүчирхэг зэвсэгт хүчнээ хадгалж чадна" гэж Фарли дурджээ. АНУ 2030 он гэхэд цэргийн салбарт тэргүүлэх байр сууриа хадгална.
Энэтхэг, Хятад хоёр бараг бүх төрлийн зэвсэглэлтэй бөгөөд үзүүлэлт нь 2030 он гэхэд маш сайжирна гэж цэргийн шинжээч үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ