Ким Чен Ун Хятадад айлчилж байна
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун анхны айлчлалаа хийхээр Бээжинд ирснийг Блумберг агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн уламжилснаар, айлчлалын нарийн ширийн асуудал, тухайлбал БНАСАУ-ын удирдагч хэнтэй уулзах, айлчлал хэр удаан үргэлжлэх эсэхийг мэдээлээгүй байна.
Умард Солонгосын удирдагчийн тусгай галт тэрэг хилийн Даньдун хотоор дамжин өнгөрснийг Японы Кидо агентлаг өмнө нь мэдээлжээ.
"Өнгөрсөн амралтын өдрүүдэд Даньдуны галт тэрэгний буудалд БНАСАУ-ын албаны хүн ажиглагдсан тухай мэдээллийг тайлбарлаж өгнө үү" гэсэн сэтгүүлчдийн асуултад БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин хариулахдаа, надад ямар ч мэдээлэл байхгүй гэж мэдэгдэж байсан юм.
Хоёр орны төлөөлөгчдийн албан ёсны уузалт болох эсэхийг ч тайлбарлахаас татгалзжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ