"Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” болно

Төрийн ордонд энэ сарын 28-нд Монголын эдийн засгийн найм дахь удаагийн чуулган болох гэж байна. Өмнөх чуулгануудыг нэг үе шаттай зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнхыг хоёр үе шаттай хийхээр төлөвлөсөн юм.

“Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болох эхний шатны чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулна.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Засгийнгазарбизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулсан.

Татварын бааз сууриаөргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тодбайдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг зорьж байна.

Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хувийн хэвшлийнхнээс гаргасан саналыг төсөлд тусган УИХ-д өргөн барих юм.

Эдийн засгийн чуулганы таван салбар хуралдаанаар мөнУул уурхай ба үр өгөөж, Түлш, утаа, түгжрэл, шийдэл, Тогтвортой хөдөө аж ахуй -Хөгжлийн тулгуур, Хувьчлал ба шинэчлэл, Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Монголын эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ