Путиний тухай Вангагийн таамаглалаас өрнөдийнхөн жийрхэв

Оросын тухай зөнч Вангагийн дэвшүүлсэн таамаглалыг Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд шүүн хэлэлцэж байна. Тус орны сүр хүчний тухай Болгарын зөнчийн хэлсэн үгийг ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путинийг ялсны дараах өдөр өрнөдөд “аймар, цөвүүн” үгхэмээн тайлбарлажээ.

Британийн “The Daily Mirror” сонин Вангагийн биелэсэн зөнгийн тухай уншигчиддаа сануулсан байна. Тухайлбал, сохор зөнч Нью-Йоркийн хоёр цамхаг нурна, “Курск” шумбагч хөлөг онгоц сүйрнэ, Хятад хөгжинө гэж таамаглаж байжээ.

Харин 1979 онд Ванга Орос орны тухай зөгнөсөн байдаг. “Ганцхан зүйл л хөндөгдөхгүй үлдэнэ– Владимирын яруу алдар, Оросын яруу алдар. Их ч хохирол амссан даа. Оросыг юу ч зогсоож чадахгүй” гэж зөнчтэй уулзсан зохиолч Валентин Сидоров түүний үгийг дамжуулсан байдаг. Орос орон дэлхийн цорын ганц их гүрэн болно гэж Ванга хэлжээ.

Лавтай баримтаас бусад тэр болгон зүйлд итгээд байдаггүй эрдэмтдийн тооцоолсноор, Вангагийн дэвшүүлсэн таамаглалын 80 гаруй хувь нь биелэсэн байдаг байна.

“Исламын улс” бүлэглэл үүсч, 2016 онд “Европ эзгүйрч”, Европын халифат бий болно гэдгийгтухайн үедээ Балканы хойгийн зөнчийн өвийг судлаачид илрүүлжээ. Хэрвээ “Европ эзгүйрсэн” гэдэгт хэн нэгэн хүн эргэлзэж байгаа бол, цагаачдаар дүүрсэн өнөөдрийн Парисын гудамжаар явж, үүнийг наанадаж 10 жилийн өмнөх гэрэл зургуудтай харьцуулж үзэхийг тэдэнд санал болгож байна.

Сири улс ялагдсанаар эхлэх дэлхийн гуравдугаар дайнд засгийн газрууд ерөөс цөмийн зэвсэг биш, харин цаг агаарын зэвсэг хэрэглэнэ. Ингэснээр Европ тэр чигтээ мөхөж, түүний нутагт амьд юм огт үлдэхгүй. Гэвч соёл иргэншлийг аврагч нь мэдээж Орос улсбайх болно гэж Ванга зөгнөжээ.

“Оросыг хэн ч зогсоож чадахгүй. Замдаа байгаа бүхнийг арчиж,ингэхдээ тэсч үлдэх төдийгүй,бүх дэлхийн эзэн болно хэмээнВанга хэлсэн аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин