Кемерово хотын худалдааны төвд гал гарч 37 хүн амиа алджээ

Кемерово хотын худалдааны төвд түймэр гарснаар амь үрэгдсэн хүний тоо 37-д хүрснийг Мөрдөн байцаах хороо нотлосон байна. Урьдчилсан мэдээгээр тэдний дунд 9 хүүхэд байгаа ажээ. Түймрийн улмаас 50 хүн түлэгдсэнээс 43 нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 64 хүн сураггүй байгаа гэнэ.

Гал унтараахад 500 хүн оролцож, нийтдээ 100 нэгж техник дайчилжээ. Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд болон түлэгдсэн хүмүүстэй Онцгой байдлын яамны 30 орчим сэтгэл судлаач ажиллаж байна.

Худалдааны төв нэг мянга хүртэл хүний багтаамжтай ажээ. Ням гарагт энд олон хүн байсан байна.Гал гэнэт гарчээ.Хүүхдийн гулгуурын талбай, кафе, фитнес-клуб, түүнчилэн гурван танхим бүхий 3D кинотеатр байдагдөрөвдүгээр давхраасшатаж эхлэсэн байна.

Мэргэжилтнүүд гал гарсан байж болох хувилбаруудыг судлаж эхлэжээ. Тухайлбал, цахилгааны сүлжээнд үйлчилгээ хийхэд зөрчил гаргасан байх магадлалтай гэж үзэж байна.Ингэхдээ бусад хувилбар, тухайлбал зориудаартавьсан байж мэдэх хувилбарыг ч судлаж байгаа ажээ.

Кемерово хотод шатсан “Өвлийн интоор” худалдааны төвийн эзэн Надежда Судденокийг сэжигтнээр саатуулсныгтелевизийн “Telegram-канал-112”суваг мэдээлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин