Хатагтай Черчилль юуны учир Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авсан бэ?

1941 есдүгээр сарын дундуур Уинстон Черчиллийн гэргий Клементина Черчиллийн санаачлагаар Зөвлөлт Холбоот Улсад туслах сан байгуулжээ. Хатагтай Черчилльуг санд анхны хандив өгч, ингэснээрээ британийн засгийн газрын гишүүдийг мөн араасаа дагуулсанбайна. Баячууд төдийгүй, жирийн иргэд ч хандив өргөж байжээ. “Долоо хоногт нэг пенс”гэсэн кампанит ажил өрнүүлсэн байна. Британийн олон сая төсвийн албан хаагч зөвлөлтийн хүмүүст туслахад зориулан өөрсдийн цалингаас долоо хоногт тус бүр нэг пенс сутгуулж байжээ. Клементина Черчиллийн сан хэрэгтэй зүйлсийн жагсаалтыг зөвлөлтийн улаан загалмайн нийгэмлэгээс аваад, ихэд цочирдсон гэдэг.Тавьсан хүсэлт хэтэрхий их байжээ.

Гэвч үнэн хэрэгтээ зөвлөлтийн хүлээсэн хохирлын хэмжээ тиймл байсан байна.Англичууд тэр даруй ажилдаа орж, захиалгыг британийн үйлдвэрүүдэд шуурхай тараан өгчээ.Эхний ачааг бүр 1941 оны аравдугаар сард ачуулсан байна. ЗСБНХУ-д олон арван тонн эм бэлдмэл, олон зуун рентген төхөөрөмж, “түргэн тусламжийн” машин, эмнэлгийн хамгийн янз бүрийн багаж хүргэжээ.Энгийн хүмүүст зориулан ноосон хөнжил, хүүхдийн пальто, битүү захтай ноосон цамц,эмэгтэй ноосон цамц,хүзүүний ороолт, дулаан оймс, бээлий зэргийгирүүлсэн байна.

ЗСБНХУ-д ямар ч хуучин бараа явуулахгүй байх хатуу болзлыг сайд нарын танхим тэр даруй тавьжээ. Гэвч найрамдалт орнуудааснь Их Британид хуучин эд зүйлс бүхий илгээмж ирдэг байсан байна. Ямар ч “худалдах аргагүй”, чанаргүй юмуу хугацаа хэтэрсэн барааг ЗСБНХУ-д явуулдаггүй байжээ.1944 онд британичууд дайны улмаас хөл, гаргүй болсон хүмүүст зориулан протез үйлдвэрлэх ажлыг ЗСБНХУ-д эхлүүлсэн байна. Орост туслах сан үйл амжиллагаа явуулсан жилүүддээ(1941-1948 он)ЗСБНХУ-д нийтдээ барагцаалвал 8 сая стерлингийн фунтийн (одоогийнхоор бол, ойролцоогоор 200 сая рубль)бараа нийлүүлжээ.

Клементина Черчилль зөвлөлтийн засгийн газрын урилгаар 1945 оны дөрөвдүгээр сарын 1-нд (төрснийхөө 60 насны өдөр)ЗСБНХУ-д хүрэлцэн ирж, долоо хоногийн дараа Сталин өөрөө түүнийг Кремльд хүлээн авч уулзжээ. Тэр ЗСБНХУ-ын удирдлагын өмнөөс түүнд бриллианттай алтан бөгж бэлэглэж, “Улаан армид туслах зорилгоор Анлид хөрөнгө цуглуулах олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад гарамгай гавъяа” байгуулсныг нь үнэлэн, тавдугаар сарын 7-нд хатагтай Черчилльд Хөдөлмөрийн гавъяаныулаан тугийн одон гардуулсан байна.Ялалтын өдрийг зочин мөн Москвад угтаж,Уинстон Черчиллиэс зөвлөлтийн ард түмэнд ирүүлсэн баярын мэндчилгээг хатагтай Черчилль радиогоор уншин сонсгожээ.Клементина Черчиллийн айлчлал бүтэн сар хагас үргэлжилсэн байна.

Тэр эвдэрч сүйдсэн олон хот, түүний дотор Сталинград хот, түүнчилэн олон арван эмнэлгээр зочилжээ. Зөвлөлтийн хүмүүс түүнийг маш халуун дотноор угтаж байсан байна. ЗСБНХУ-д хоёр ард түмний эв санааны нэгдлийн дурсгалд зориулсан ямар нэг объект байгуулахыгхүсч байгаагаа Клементина Черчилль илэрхийлжээ.Тийнхүү энэ нь эмнэлэг байх ёстой гэж шийдсэн байна. Зөвлөлтийнэрх баригчид энэ зорилгоор эхлээд Донын Ростов, дараа нь Сталинград, Севастопольд хэд хэдэн байшинг танилцуулжээ.Гэвч эдгээр нь эвдрэн нурж, хана л үлдсэн байшин байсан бөгөөд Зөвлөлтөд туслах сан эдгээр байшинг засварлахад зориулан хулдаас, сантехникийн хэрэгсэл, засал чимэглэлийн материал, оёдлын машин, телефон утас, тэр ч байтугай хаалганы хонх ирүүлсэн байна. Дараа нь сэргээн засварласан байшингуудыг британийн аппарат хэрэгсэл, тавилга, мэс заслын багаж хэрэгслээр тоногложээ.Засварласан эмнэлгүүдийг гал тогооны болон угаалга цэвэрлэгээний тоног төхөөрөмж, түүнчилэн тээврийн хэрэгслээр хангасан байна.

Дайны жилүүдэд цэргийн томоохон эмнэлэг байрлаж байсан бөгөөд ЗХУ-д туслах сангаас бүрэн тоноглож өгсөн Донын Ростов хотын №1 эмнэлэгт 2016 оны дөрөвдүгээр сард Клементина Черчиллийн дурсгалд зориулсансамбар байрлуулсан байна. Дурсгалын самбарт: “Баронесса Клементина Огилви Спенсер-Черчилльд:фашизмтай хийсэн хамтын тэмцлийн жилүүдэд нигүүлсэнгүй сэтгэл гарган, туслаж, 1945 оны дөрөвдүгээр сарын 22-нд Донын Ростовт зочилж байанд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжсийлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин