Францад халдлага гарч, гурван хүн амиа алджээ
Францад баасан гарагт Редуан Лакдим гэгч этгээд хүмүүс барьцаалж, дэлгүүр дэлбэлнэ хэмээн айлган сүрдүүлжээ.
Парис хотын прокурор Франсуа Моленсийн хэлснээр "Тэр эрэгтэй өөрийгөө “Исламын улс” бүлэглэлийн цэрэг хэмээн хашгиран супермаркетад орж ирсэн байна.Ийнхүү үйлчлүүлэгч болон дэлгүүрийн ажилтныг буудаж, тэд газар дээрээ нас барсан юм” гэж хэлжээ. Энэ үед дэлгүүрт ойролцоогоор 50 хүн байсныг дурджээ.
Моленсын хэлснээс үзвэл, өөрийн ажилтнуудын хамт дэлгүүрт ирсэн цагдаагийн дэд хурандааг хэсэг хугацааны дараа барьцааны хүмүүсээр сольсон байна.Тэгэхэд Лакдим цагдаагийн дэд хурандааг ална хэмээн сүрдүүлж, дайзтай сум өгөхийгтүүнээс шаардаад, хэрвээ цагдаа нар хөндлөнгөөс оролцох гэвэл, дэлгүүрийг дэлбэлнэ хэмээн сүрдүүлснийг хэвлэлд мэдээлжээ.
Ингэсний дараа Лакдим цагдаагийн даргыг буудаж, түүнийг хүндээр шархдуулсан байна. Одоо эмч нар түүний амь насыг аврахаар ажиллаж байгаа ажээ.
Францын нутагт террорын аюулын түвшин буураагүй гэж прокурор тодруулан тайлбарласан байна.
Өнгрсөн баасан гарагт Францын өмнөд нутгийн Од мужид хэд хэдэн халдлага болсон юм. Мароккоулсаас гаралтай 26 настай Редуан Лакдим нэг машин руу буудан, жолоочийг нь шархдуулаад, зорчигчийг нь алж, дараа нь машиныг булааж, гүйлт хийгээд буцаж ирж байсан гар хоосонхэсэг тусгай зориулалтын цэрэгт халджээ.
Францын эрх баригчид болсон явдлыг террорын ажиллагаа гэж үзэж байна. Дэлгүүрийг дайран эзлэх үеэр гэмт этгээдийг устгажээ.
Францын өмнөд нутагт хүмүүс барьцаалсан хэргийг зохион байгуулсан гэдгээ террорын “Исламын улс” бүлэглэл хүлээснийг хиймэл дагуулын телевизийн “Sky News Arabia” суваг мэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ