Трамп холбоотон улсуудаа металлын импортын татвараас түр чөлөөлөв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн холбоотон зургаан улсыг металлын импортын татвараас түр хугацаагаар чөлөөлж байгаагаа зарлалаа.

Эдгээр зургаа нь Аргентин, Австрали, Бразил, Өмнөд Солонгос, Канад, Мексик, Европын Холбоо болж байна. Чөлөөлөх хугацаа өнөөдрөөс (Баасан) эхлээд тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм.

Харин тавдугаар сарын 1-нээс хойш хэвээр үргэлжлүүлэх эсэхийг тэдгээр улсуудтай хийж буй яриа хэлэлцээрийн явцаас хамаарч шийднэ гэж Цагаан ордон мэдээлжээ.

Өнөөдрөөс (Баасан гарагт шилжих шөнийн 00:00 цагаас) эхлээд АНУ импортын ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ноогдуулж эхэлж байгаа. Уг арга хэмжээний зорилго нь Хятадын металлын нийлүүлэлтээс өөрийн зах зээлийг хамгаалах гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Үүнийгээ Трамп үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс гэж тайлбарлаж байгаа.

Трампыг шийдвэрээ анх зарласны дараа АНУ-ын холбоотон орны удирдагчид эсэргүүцлээ илэрхийлж, уг татвараас чөлөөлөхгүй бол хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин