Настай хүмүүст чихэрлэг ундаа аюултай болохыг нотлов

Чихэрлэг ундаа, тухайлбал жимсний шүүс хэрэглэх нь 45-аас дээш насны хүмүүсийн зуурдаар нас барах эрсдэлийгихэсгэдэг гэсэн дүгнэлтийг АНУ-ын Эморигийн их сургуулийн эрдэмтэд хийжээ. “EurekAlert!” хэвлэлийн мэдээнд ингэж бичсэн байна.

Судалгаанд 30 183 хүн хамрагдаж, гэхдээ эцсийн түүвэрлэлтэд 18 мянга орчим хүн багтжээ. Чихрийн шижинюмуу зүрх-судасны өвчинтэй хүмүүсийгмэргэжилтнүүд хассан байна.Тухайлбал соодтой ус, шүүс, чихэр, өглөөний чихэрлэг хоол зэрэг чихрийн өндөр агууламжтай ундаа, бүтээгдэхүүн хэрэглэдэг хэмжээндбас үнэлгээ өгчээ.

Оролцогчдыг зургаан жилийн турш ажиглаж, ингэхдээсудалгаанд оролцсон сайн дурын хүн нас барсан тохиолдолд зүрхний тэжээлийн дутмагшилд орсон болон зүрх-судасны системийн үйл ажиллагаа алдагдсан зэрэгнас барсан байж болох шалтгааныг илрүүлж байжээ.

Нас барахад нөлөөлсөн байж болох бусад хүчин зүйл, жишээлвэл орлогын хэмжээ, тамхидалт, биеийн идэвхитэй байдал зэргийг харгалзан үзсэн байна.

Тэгсэн чинь, өдөрт нэг литр орчим чихэрлэг ундаа уусан хүмүүс өдөрт 30 миллилитрээс бага ийм ундаа ууж байсан хүмүүсийг бодвол, зүрхний тэжээлийн дутмагшил өвчнөөр хоёр дахин илүүтэй нас барж байжээ.

Бусад чихэр агуулсан бүтээгдэхүүн эрт нас барах эрсдлийг нэмэгдүүлж байгаагүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин