"Савченкод 5-10 жил хорих ял өгч мэднэ" гэв
Түүний хэлснээр Савченкод 5-10 жил хорих ял өгч мэдэх аж. Надежда Савченкод хэдэн жилийн хорих ял оноож болох талаар Украины депутат, ДХЯ-ны коллегийн гишүүн Антон Геращенко ярьсан байна.
“Асуудал нэлээд ноцтой” учир хуучин депутатад бодитой хугацаа өгөх байх. Гэхдээ бүх насаар нь хорих тухай яриа байхгүй гэдэгт Геращенко итгэлтэй байгаа ажээ.
“Тэд зорилгоо хэрэгжүүлж чадаагүй болохоор бүх насаар нь хорих ял өгөх нь юу л бол. Гэхдээ Рубан болон Савченко нарбол эрүүл биш улс, Украины хувьд аюултай. Энэ бол баримт, тэд торны цаана суух ёстой” гэж Геращенко телевизийн “112 Украина” сувагтярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Украины парламент Савченкогийн депутатын халдашгүй дархан байдлыг хүчингүй болгож, ингэснийдараа тэрээр урьдчилан хорих газар руу явганаар явжээ. Украины хууль сахиулах байгууллагууд түүнийг төрийн эргэлт хийж, тэр ч байтугай террорын ажиллагаа үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн сэжиглэж байгаа юм.
Донбасст сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэсэн хэргээр 2016 оны гуравдугаар сарын 22-нд Надежда Савченког Орост шийтгэж, 22 жил хорих ял оноосон билээ.
Харин 2016 оны тавдугаар сарын сүүлчээр Оросын ерөнхийлөгч түүнд өршөөл үзүүлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ