Украин Оросоос эдийн засгийн хамтын ажиллагаагаа таслав

Украины сайд нарын танхим 2011-2020 онд Оростой эдийн засгийн талаар хамтран ажиллах программыг зогсоосныг РИА Новости агентлаг уламжилжээ.

“Санал нэгтэй баталлаа” гэж ерөнхий сайд Владимир Гройсман асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсны дараа хэлсэн байна. Засгийн газар энэ алхамаа эдийн засгийн чиг баримжааг өөрчлөх шаардлага, “улс орны үндэсний эрх ашиг” гэдгээр тайлбарлаж байгаа ажээ.

“Украинд түрэмгийлэл үйлдсэнийх нь хариуд түрэмгийлэгч орондаль болох их хохирол учруулахын тулд бүхнийг хийх болно” гэж өмнө нь Гройсман телевизийн “112 Украина” сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 2011 оны зургаадугаар сард гарын үсэг зуржээ.Уг хөтөлбөрт чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтыгхарилцан хамгаалах горимыг гүнзгийрүүлж, төлбөр-тооцооны интеграцичласан систем бий болгож, хоёр орны иргэдийн харилцан чөлөөтэй зорчих явдлыг хангахаар заажээ.

Үүнээс гадна, ТУХН—өөс гарч, найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн тухай гэрээгцуцлах тухай саналыг Украины ГХЯ энэдолоо хоногт бэлтгэсэн байна.

Оросоос эдийн засгийн хамтын ажиллагаагаа таслаж байгаа нь алдаа юм гэж олон нийтийн “Украины сонголт – ард түмний эрх” гэдэг хөдөлгөөний удирдагч Виктор Медведчукүзэж байна.Оростой худалдаа-эдийн засгийн талаар хамтран ажиллаж, Оросын хөрөнгийг татах нь Украины эдийн засгийн өсөлтийн нэн чухал хүчин зүйл гэдгийг Гройсман дуугүй өнгөрүүлж байна гэж Медведчук хэлжээ.

Энэ асуудлаар засгийн газрын явуулж байгааүйлдэл нь“Украины ард түмний хүсэл эрмэлзлэлээс тэс өөр юм” гэж түрүүнд нь Медведчук мэдэгдсэн байна.

2017 оны дүнгээр Орос улс Украины худалдааны томоохон түнш болжээ.Хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ нэлээд өсч, тодруулбал оросын экспорт 2016 оныхоос 140%, өөрөөр хэлбэл долоон тэрбум ам. доллар болж, Украины импорт 110%-иар өсч, бараг дөрвөн тэрбум ам.долларт хүрчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин