Николя Саркозийг саатуулжээ

Францын ерөнхийлөгч асан Николя Саркозийг саатуулсан байна. “Le Monde” сонины мягмар гарагийн дугаарт ингэж бичжээ.

Уг сонинд дурдсанаар, түүнийг Нантер хотын цагдаагийн хэлтэст хорьсон байна. 2007 оны сонгуулийн кампанит ажлыг Ливи улс хууль бусаар санхүүжүүлж байсан хэрэгтэй холбогдуулан байцаахаар түүнийг ийнхүү саатуулжээ.Тэр түрүүнд ньөөрөө энэ бүх зэмлэлийг няцааж байсан юм.

2013 онд хэргийгбайцааж эхлэснээс хойш Саркози өөрөө анх удаа ийнхүү мэдүүлэг өгөх гэж байгааг тэмдэглэж байна. Хуучин төрийн тэргүүн хорионд 48 цаг байж болох бөгөөд үүний дараа нь яллагдагчаар татаж мэдэх ажээ.

Түрүүнд ньСаркозитай холбоотой хэд хэдэнхэрэг мандаж байсан юм.Дэлхийн хөлбөмбөгийнаварга шалгаруулах тэмцээн явуулах Катарын мэдүүлгийг дэмжихэд тусласнаар энэ вант улсаас хахууль авсан гэж прокурорын байгууллага түүнийг сэжиглэж байгааг2017 оны наймдугаар сард мэдээлж байсан юм.

2012 оны түүний сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлж байсан хэргээр хуучин ерөнхийлөгчийг шүүхэд татах нь мөн тэр оны хоёрдугаар сард тодорхой болжээ.Хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж түүнийг сэжиглэдэг байна.

Чемоданд бэлнээр нь хийсэн таван сая еврог Николя Саркозид өгөхөд биечилэн оролцож байсан гэж Ливийн бизнесч Зияд Таккедин 2016 оны намар мэдэгдсэн юм. Тэгэхэд Саркози Францын Дотоод хэргийн яамны сайд байжээ.Түүний ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хэрэгцээнд зориулан Ливийн удирдагч Муаммар Каддафи энэ мөнгийг гаргасан байна.

Ливийн талаас Саркозийн кампанит ажилд зориулан50 сая евро өгснийг нотлосон гэх баримт бичгийг “Mediapart” сонин 2012 онд нийтлэсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин