Малайзын “Boeing”-ийг сөнөөсөн байж мэдэх нисэгч амиа хорложээ
Украинд Николаевын олон улсын нисэх буудлын захирлын үүрэг гүйцэтгэгч, цэргийн нисэгч асан Владислав Волошин амиа хорложээ. Ийм нэр, овогтой нисэгчийн жолоодсон дайрагч нисэх онгоц Донбассын агаарт малайзын “Боинг”-ийг сөнөөсөн байж болох тухай гэрчийн мэдүүлэг өмнө нь тодорхой болсонюм.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 29 настай эрэгтэй өөрийгөө гар буугаар буудсан байна. Түүний төрөл төрөгсдийн хэлснээр, сүүлийн үед тэрээр уруу царайлан явах болж, ажил дээр нь таагүй явдал гарсан тухай ярьдаг байжээ.
Энэ нь2012 оноос 2016 онд Николаевын тактикийн нисэх хүчний 299 дүгээр бригадын Су-25 дайрагч нисэх онгоцны нисэгч байсан Владислав Волошин гэдгийг эндхийн олон нийтийн мэдвээллийн хэрэгслүүд мэдээлж байна. 2014 онд тэрээр 33 удаа байлдааны нислэг үйлдэж, “Эрэлхэг зоригийн төлөө” одон, 2017 онд “Украины ардын баатар” цолоор шагнуулжбайсныг Интерфакс агентлаг уламжилжээ.
Амстердам хотоос Куала-Лумпур рүү нисч явсан Малайзын иргэний нисэхийн компанийн МН17 нислэгийн нисэх онгоц Донбассын агаарт сүйрсэн хэрэгтэй холбогдуулан Орост мэдүүлэг өгч байсан украины нэг цэргийн албан хаагчийн мэдүүлэгт Волошин гэсэн нэрийг дурдсан байдаг. Владислав Волошины жолоодсон дайрагч нисэх онгоц малайзын нисэх онгоцыг сөнөөсөн байж болох юм гэж гэрчийн этгээд нотлож байжээ.
“Малайзын нисэхийн шугам” компанийн Боинг 777 нисэх онгоц 2014 оныдолоодугаар сарын 17-ндДонецк мужийн агаартсүйрснийг РИА Новости агентлаг дурдсан байна. Үүний улмаас нисэх онгоцонд сууж явсан289 хүн амь үрэгджээ. Донбассын цэргийн мөргөлдөөнд оролцогч тал бүр энэхүү эмгэнэлт явдал холбогдолтой гэдгээ няцааж, эсрэг талаа буруутгадаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ