Авлигачдаас 100 тэрбум ам.долларыг буцаан авчээ
Саудын Арабийн эрх баригчид 11 хунтайж, дөрвөн сайдыг баривчилснаар 100 тэрбум орчим ам.долларыг төсөвт буцаан татаж чаджээ. Вант улсын хаан ширээ залгамжлагч хунтайж Мухаммад бен Салман телевизийн CBS сувагт өгсөн ярилцлагадааингэж мэдэгдсэн байна.
“Мөнгөний дүн 100 тэрбум доллараас давж байгаа. Гэхдээ мөнгөний болон өөр бусад дүн жинхэнэ зорилго байгаагүй юм. Мөнгийг буцаан олж авах биш, харин авлигачдыг шийтгэж, авлигын хэрэгт орооцолдсон бүх хүн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно гэдгийг тов тодорхой харуулахад гол санаа оршиж байсан юм” гэж тэрээр хэлжээ.
2017 оны 11 дүгээр сард Мухаммад бен Салманы тэргүүлдэг Саудын Арабийн авлигын эсрэг хороо хунтайж,дээд албан тушаалтан, бизнесч зэрэг 200 орчим хүнийг баривчилсан юм. Тэднийг мөнгө угааж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хээл хахууль авч, хөрөнгө мөнгө үрэн таран хийсэн гэж үзжээ.
Баривчлагдсан хунтайж Аль-Валдид бин Талал “хандив” өргөхийг хүсч байгаагаа нэгдүгээр сард мэдэгдсэнюм.Блумберг агентлагийн тооцоолсноор тэрээр 17,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ