Трамп Путинд баяр хүргэхээс татгалзжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын төрийн тэргүүн Владимир Путинийг сонгуульд ялсанд баяр хүргэх бодолгүй байжээ. Тэрээр "ажлын хуваарьтаа энэ явдлыг тохиолдуулан утсаар ярихаар төлөвлөгөөгүй юм" гэж Цагаан ордны төлөөлөгч Хоган Гидли Ройтерс агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна.
"Путин өндөр албан тушаалд улиран сонгогдсон нь Трампын засаг захиргааны хувьд гэнэтийн явдал байгаагүй юм" гэж тэр дурджээ.
“Бид Оростой харилцаагаа хөгжүүлэхээр ажиллах болно. Хэрвээ Орос улс манай ашиг сонирхолд аюул учруулвал, хориг арга хэмжээ авах болно. Гэхдээ манай эрх ашигт нийцсэн нөхцөлд бид хамтран ажиллах боломжийг бас эрж хайх болно” гэж Гидли мэдэгдсэн байна.
Путинийг ялалт байгуулсантай холбогдуулан даваа гарагт дэлхийн удирдагчид баяр хүргэж эхлэжээ. БНХАУ-ын дарга Ши Зиньпин цахилгаан утас ирүүлж, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев утсаар баяр хүргэж, Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуро, Кубын удирдлагч Рауль Кастро, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич нар албан ёсны илгээлт ирүүлсэнбайна. Германы канцлер Ангела Меркель Путинд бас баяр хүргэжээ.
Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, Владимир Путин сонгуулиар 76 гаруй хувийн санал (55 сая гаруй санал) авсан байна. Зөвлөлтийн үеийн дараахиОрос орны түүхэнд Путиний хүлээсэн дэмжлэгийг хамгийн дээд амжилт болсныг сонгуулийн төв комисс мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ