В.Путин ерөнхийлөгчийн сонгуулийн дээд амжилтыг эвдлээ

Сонгуулийн комиссуудын протоколын 92,22 хувийг сонгуулийн төв комисс тоолсны дараа ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, Оросын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин тус орны ерөнхийлөгчийн сонгуулийн бүхий л цаг хугацаанд сонгогчдын дэмжлэг хүлээсэн дээд амжилтыг эвджээ. Тэрээр 49,6 сая сонгогчийн дэмжлэг хүлээж, 76,47 хувийн санал аваад байна.

2004 онд Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуулиар 49 565 238 сонгогчийн дэмжлэгг хүлээж, 71,31 хувийн санал, 2000 онд 39 740 434 сонгогчийн дэмжлэг хүлээж, 52,94 хувийн санал авч байсныг мэдээлжээ.2012 он сонгуулиар Владимир Путин 45 602 075 сонгогчийн дэмжлэг хүлээж, 63,6 хувийн санал авч байсныг Интерфакс агентлаг дурдсан байна.

Одоогийн байдлаар ОХУ-ын коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин 11,99 хувь, ОЛАН-ын удирдагч Владимир Жириновский 5,82, “Иргэний хөтөлбөр” намаас нэр дэвшигч Ксения Собчак 1,6, Григорий Явлинский 0,99, Борис Титов 0,73, Максим Сурайкин 0,68, Сергей Бабурин 0,65 хувийн санал аваад байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин