Маврикийн ерөнхийлөгч зээлийн карт бэлгэнд авснаас болж огцорчээ

Маврикий улсын ерөнхийлөгч Амина Гуриб-Факим авлигын хэрэгт буруутгагдсанаас болоод огцорсоныг “Лайф” сайтад бичсэн байна.

Учир нь тэрээр Маврикий улсад өөрийн ашиг сонирхолтой байсан төрийн бус байгууллагаас зээлийн карт авсан нь бүх зүйлийн шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч уг картыг хувийн зорилгодоо ашигласан байна.

Амина Гуриб-Факим халаасны зардалд картыг “болчимгүй” ашигласнаа хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр, тэр хэрэглэсэн 27 мянган ам. доллараа буцааж өгсөн байна.

"Би гүтгэлгийн золиос болсон бөгөөд огцрохыг хүсээгүй юм гэж" хэдэн өдрийн өмнө ерөнхийлөгч хэлж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин