Лондонд суугаа ОХУ-ын элчин сайд: Бид ийм зүйлийг өршөөхгүй
Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийн талаар ямаршуухан маягаар ажиллах гэж санаархаж байсан Британийн засгийн газрын үйлдлийг Оросын тал хэзээ ч мартахгүй гэж Их Британид суугаа Оросын элчин сайд Александр Яковенко мэдэгджээ.
“Бидэнд ноцтой тулган шаардлага тавьсан. Бид ийм зүйлийг хэзээ ч өршөөхгүй” гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурдсан байна.
Орос улс эрх зүйн хэм хэмжээний хүрээндэнэ асуудлаар идэвхитэй ажиллах болно гэж Яковенко хэлжээ. Их Британи өөрийн зэмлэлийг тулгахдаа, Скрипалийн хэргийн талаар ямар ч баримт дурдахгүй байгааг дипломатч сануулсан байна.
Их Британи сүрдүүлж байгаатай холбогдонгарчболзошгүй дур зоргоороо явдлаас оросынсэтгүүлчдийг хамгаалахыг Оросын тал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас хүссэнийг элчин сайд бас мэдэгджээ. Ингэж сүрдүүлжбайгаа тухай гомдол Лондонд суугаа дипломат төлөөлөгчийн газарт ирсэн юм гэж тэр хэлсэн байна.
Яковенкогийн дурдсанаар, “сүрдүүлгээр илэрч болох дур зоргоороо явдлаас оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг хамгаалахыг хүссэн хүсэлтийг тус байгууллагад явуулжээ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нэлээд шуурхай хариу өгсөнч, “Их Британид аль хэр нөлөөлж чадах эсэх” асуудал тодорхойгүй хэвээр байнагэж оросын дипломатч хэлжээ.
Тагнуулын ерөнхий газрын бэлтгэл хурандаа асан Скрипаль болон түүний охин Юлия нар британийн Солсбери хотод хордсоны дараа Британийн ерөнхий сайд Тереза МэйОХУ-ын эсрэг хэд хэдэн арга хэмжээ авч, тухайлбал оросын 23 дипломатчийг хөөн гаргаж,өндөр хэмжээнд хоёр талын бүх харилцааг зогсоох тухай зарласан юм.Оросын ГХЯчИх Британийн эсрэг хариу арга хэмжээ авсанаа бямба гарагийн өглөө мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ