С.Лавров уулзалтын үеэр бүдэрч унажээ
ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавровын “Орос–боломж бололцоотой орон” чуулга уулзалтын тайзнаа бүдэрч унасан дүрс бичлэг гуравдугаар сарын 15-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарчээ.
ГХЯ-ны тэргүүн өөрөө үүнийг хошигнон тайлбарласан байна. “Юу болсон гэж үү? Бүдрээд уначихлаа. Дипломатын фронтод биш, харин шатан дээр бүдэрсэн нь сайн хэрэг” гэж Лавровын хэлснийг телевизийн НТВ суваг иш татан дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ