“Титаник” хөлөг онгоцыг гаргаж авч болох уу?
Хүн төрөлхтөний түүхэн дэхь томоохон эмгэнэлт явдлын нэг 100 гаруй жилийн өмнө 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө болсон билээ. Тухайн үед хөлөг онгоцны үйлдвэрлэлийн гайхамшигт тооцогдож байсан “Титаник” хөлөг асар том мөсөн уултай мөргөлдсөнөөр Атлантын далайд живжээ. Энэ хөлөг онгоцыг бараг живүүлэх боломжгүй хэмээн зохион бүтээгчид хэлж байсан бөгөөд тиймээс эмгэнэлт явдал болох үедаврах завиуд бүх зорчигч болон багийн гишүүдэд хүрэлцэхгүй байжээ.
Харин энэ 100 жилд “Титаник”-ийг далайн ёроолоос гаргаж авах оролдлого хийж байсан уу? Хэрэг явдал болсноос хойш бүр хэдхэн өдрийн дараа анхны оролдлогыг хийж байжээ. Үүнийг амь үрэгдэгсдийн цогцосыг олж, оршуулах хэрэгтэй гэдгээр тайлбарлаж байсан аж.
Дашрамд дурдахад, энэ төслийг хэрэгжүүлэх мөнгө олдсон бөгөөд уг аймшигт ослоор маш чинээлэг олон хүн амь үрэгдэж, тэдний төрөл төрөгсөд төслийг санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэвч “Титаник” чухам хаана байгаа нь удаан хугацааны туршид тодорхой бус байсанд хамаг учироршиж байв. Хөлөг онгоцнырадио холбоочдын дамжуулсан мэдээлэл алдаатай байжээ. Гэвч байрлалын тухай мэдээ зөв байж болох ч,их гүнд живэх үед хөлөг онгоц заасан районоос ихээхэн холдсон байж болох талтай.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс наана “Титаник”-ийг олж чадаагүй бөгөөд тиймээс түүнийг дээш гаргаж авах оролдлогоосон удаан жил татгалзахад хүрчээ. Өнгөрсөн зууны эхээр л энэ асуудлыг дахин сөхөж тавьсан байна. Маш гайхалтай төлөвлөгөөнүүд ч дэвшүүлж байжээ. Жишээ нь, шингэн азот хэрэглэн “Титаник”-ийн их биеийг асар том мөс болгон хөлдөөж, ингэснээр түүнийг дээш гаргахаар бодож байжээ.Хөлөг онгоцыг олон сая пинг-понгийн бөмбөлгөөр дүүргэх сонирхолтой гэмээр төлөвлөгөө ч байсан байна.Элдэв санаа олон байсан ч, хөлөг онгоцны яг байгаа газар учир битүүлэг хэвээр байжээ.
Америкийн шинжээч Роберт Баллард их гүнд шумбагч хэрэглүүдийн тусламжтайгаар “Титаник”-ийг 3800 метрийн гүнээс илрүүлсэн тухай дуулиант мэдээ 1985 оны есдүгээр сарын 1-нд таржээ. Живсэн хөлөг онгоцны хэлтэрхийнүүд ёроолд 5х8километрийн талбайд цацагдсан байж.
Хөлөг онгоцны их бие нь дээш гаргах үед биш юмаа гэхэд, ерөөс гарцаагүй эвдрэх тийм байдалтай байсан нь урам хугалжээ. Ийнхүү хөлөг онгоц далайн усандаа эгнэгт үлдэх тавилантай аж. Ингэхдээ ажиглалт хийсэн 30 жилийн хугацаанд хөлөг онгоц ихээхэн эвдэрч байсан байна. Урьд нь живсэн “Титаник” хөлөг онгоц эндбайжээ хэмээн хэдэн арван жилийн дараа таамаглах ч аргагүй болох аж.
Гэсэн ч, судлаачид бэлэг дурсгалын зүйл, цаг, сав суулга болон дуудлага худалдаанд ихээхэн гүйлгээтэй бусад эд зүйлгээд 5500 гаруй эд өлгийн зүйлийг хөлөг онгоцноос гаргаж авч чадсан байна. Олдсон эд зүйлсийннийт өртөг нь барагцаалвал 189 ам. доллараар үнэлэгддэг байна.
Жишээ нь аврах хантаазыг 55 000 ам.доллараар худалдаж, харинхөлөг онгоцны үйлчлэгч Эдмунд Стоуны цагийг нэг цуглуулагч 154 мянган ам. доллараар худалдан авсан байна. Хөлөг онгоц живсэн шөнийн 2 цаг 16 минутад уг цаг зогссон байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ