Словакийн ерөнхий сайд огцрохоо мэдэгдэв

Словакийн ерөнхий сайд Роберт Фицо огцрохоор шийдвэрлэснийг Ройтерс агентлаг уламжилжээ.

Фицо огцрох тухайгаа бүр өмнө нь зарласан байна. Ингэхдээ шинэ засгийн газар байгуулахдаа 2016 оны сонгуулийн дүнг харгалзан үзэж, эвслийн гэрээг мөрдөж, өөрийнх нь намын төлөөлөгчийг шинэ ерөнхий сайдаар тавихыг тэр шаарджээ.

Словакийн ерөнхийлөгч Андрей Киска түүний огцрох хүсэлтийг хүлээн авч, дэд ерөнхийлөгч Петер Пеллегрини түүний оронд ажиллана гэдгийг мэдээлсэн байна.

Сэтгүүлч Ян Куциак болон түүний сүйт бүсгүй алагдсанаас болоод үүссэн хямралыг одоогийнзасгийн газар шийдвэрлэж чадахгүй байгааг Фицо тэмдэглэжээ. Сэтгүүлч болон түүний найз бүсгүйн цогцсыг хоёрдугаар сарын сүүлчээр олсонаж.

Сэтгүүлч словакийн улс төрчдийн авилгын холбоо сүлбээг эрэн сурвалжилж байжээ. Эрх баригчид алуурчныг барихад тусласан хүндшагнал өгөхөөр амласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин