Удтал хүлээлгэсэн УЦС-ын төсөл урагшлах нь уу?

Улс орны амин сүнс нь цахилгаан эрчим хүч байдаг. Тухайн орон цахилгаан эрчим хүчээр өөрсдийгөө бүрэн хангаж чадвал хөгжлийн зам нь нээгдэнэ ч гэж ярьдаг.

Манай улсын хувьд сүүлийн 20 жил шийдлээ хүлээж,бодит ажил болж чадаагүй нэгэн том ажил бол Эгийн голын усан цахилгаан станц юм.

Анх Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийн төслийн судалгааны ажил Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 1992 онд эхэлж байсан аж. Тэр үедардчиллын замд хөл тавьсан Монгол Улсад тусалж дэм­жих зорилт тавьж, эдийн засгийн хувьд юунаас эхлэх вэ гэдгийгэрчим хүчний сал­бар анзаарч байсан үе.

Тэр дундаа усан цахилгаан станц тэргүүн ээлжинд тавигдаж, 100 сая ам.долларын зээл олгох шийдвэр Азийн хөгжлийн банк гаргасан байдаг. Энэ нь бие даасан, хараат бус эрчим хүчний системтэй болоход Монгол Улс усан цахилгаан станцтай болохгүйгээр хол явахгүй гэдэг нь одоогоос 20 гаруй жилийн өмнө тодорхой байсан аж. Харин одоог хүртэл хэрэгжүүлж чадаагүй нь бидний буруу.

Хамгийн сүүлд буюу 2017 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас төслийн нэгж байсныг төрийн өмчит компани болгон өөрчилсөн байдаг. ТЭЗҮ болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг төслийн үндсэн дээр баримт бичгүүдийг шинэчлэн баталсан цаасан дээрх заалт хөрсөн дээр буусангүй удлаа.

Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Улс орныхоо эрх ашгийг хохироосон шийдвэр хэзээ ч гаргаж болохгүй. Салбарын хүний хувьд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг явуулахын төлөө өөрт байгаа бүх нөөц боломжоо ашиглан ажиллах болно" хэмээн мэдэгдээд буй.

Харин ОХУ-ын тал энэхүү Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүй хэмээн бүхий л аргаа хэрэглэсээр ирсэн. Тэд уг станц баригдвал Байгаль нуурын эко системд хор хохирол учруулна хэмээн эсэргүүцдэг.

Сүүлд л гэхэд ОХУ-ын тал бүх УЦС-уудын төслийг зогсоох санаатай байгаагаа илэрхийлжээ. Оросын талаас энэ тухай "Монгол улс Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барихын оронд Оросоос нийлүүлэх цахилгааны нийлүүлэлтийг "амаар" сонирхож байна. Монгол Улс цахилгаан эрчим хүчний хүндрэлээ шийдэхээр Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц байгуулах юм бол Байгал нуурт усны хомсдол үүсэх асуудал заналхийлж болзошгүй юм” гэжээ.

Байгаль нуурын усны төвшинг тогтмол барих нь хуурай гантай, үертэй жилүүдэд бохирдуулдаг. Энэ бүгдээс сэргийлье, хамгаалъя гэвэл Монголоос ОХУ руу гардаг голууд дээр усны тохируулга бүхий усан цахилгаан станц барих ёстой юм. Тэгж байж хаврын шар усны үерээс байгаль нуурыг аварна. Хуурай жилүүдэд манай Монголоос ОХУ руу очиж байгаа усны хэмжээ багасдаг. Гэтэл тэр хэсэгт нь усан цахилгаан станц байгуулахаар тохируулга хийгдэж усыг нь гүйлгэж, хааж болно шүү дээ.

Өөрөөр хэлбэл, тохируулгатай усан цахилгаан станц барьвал хуурай жилүүдэд усыг нь урсгаж өгөөд, үертэй үед бохир усыг нь тунгааж цэвэрхэн болгодог. Дэлхийн улс болгон том голуудынхаа үерийг усан цахилгаан станцаар барьж байна шүү дээ. Ингээд бодохоор цахилгаан станц барих нь харин ч Байгаль нуурт эерэг нөлөөтэй байгаа.

Түүнчлэн ОХУ УЦС бариулахгүй хориглоод буй нь Монгол Улс тэднээс эрчим хүчний хараат байгаа. Импортоор маш их эрчим хүч авч байна. Үүнийг томоохон үндэстэн дамнасан компаниуд нь үгүй хийхийг хүсэхгүй бөгөөд зах зээлээ алдахыг хүсэхгүйд учир буй.

ИймдМонголчууд өөрсдөө энэ төсөл дээрээ хэдэн төгрөг төсөвлөж байгаад Хятадуудын эхлүүлсэн гүүрийг зураг төслийнх нь дагуу хийхэд болохгүй зүйл үгүй. Хятадын мэргэжилтнүүдийг нь авч байгаад хийх хэрэгтэй. Ийнхүү удаан ч гэсэн Эгийн голын цахилгаан станцаа барьж эхлэх л шаардлагатай байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ