“Курск” шумбагч хөлөг онгоц сүйрсэн шалтгааныг нэрлэжээ
Шумбагч “Курск” хөлөг онгоц сүйрсэн нь зэвсэгт хүчний нийтлэг хөөрхийлөлттэй байдлын үр дагавар болсон байна. Гуравдугаар сарын 11-ний ням гарагт You Tube-д тавьсан сэтгүүлч Андрей Кондрашовын “Путин” гэдэг кинонд Оросын ерөнхийлөгч Владимир Путин ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Нуух хэрэг юу байхав. Харин тэгэхэд зэвсэгт хүчин ямаршуухан байдалтай байсныг бид мэднэ. Илэн далангүй хэлэхэд үүнд гайхах явдал огт байхгүй. Аймшигт эмгэнэлт явдал болж, олон хүн амь үрэгдсэн юм” гэж Путин хэлсэн байна.
Зөвлөлт Холбоот Улс тарж бутарсны дараа эдийн засаг, нийгмийн салбар болон армид асар их бэрхшээл үүссэнийгтэр дурджээ. Тэнгисийн цэргийн флот чбас хүнд нөхцөл байдалтай байснаас гадна, “цалин хөлс маш бага, үүнийгээ тогтмол авдаггүй, орон сууцны асуудал огт шийдэгдээгүй байсан юм” гэж ерөнхийлөгч хэлсэн байна.
Эмгэнэлт явдал болсон тэр өдрүүдэд миний бие “ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа дөнгөж орж, сонгууль дөнгөждуусаад байсан үе” гэж Путин бас тэмдэглэжээ. “Тэнд томхон сургуулилт хийж байсныг ч би мэдээгүй. Батлан хамгаалахын сайд утасдаад, шумбагч хөлөг онгоцоо алдчихлаа, гэхдээтүүнийг илрүүлж, ажил эхлүүлээд байна хэмээн мэдээлсэн юм” гэж төрийн тэргүүн сэтгэгдлээсээхуваалцжээ.
Торпедын тасалгаанддэлбэрэлт болж, улмаар түймэр гарч, дараа нь сум хэрэгсэл авалцсаныг сүүлд нь засгийн газрын комиссын ажлын явцад тогтоосон байна. “Шумбагч хөлөг онгоцны их бие хэрэг дээрээдундуураахуваагдсан байдаг” гэж Путин хэлжээ.
Пуужин тээгч атомын шумбагч “Курск” хөлөг онгоц 2000 оны наймдугаар сарын 12-нд Баренцевын тэнгист 108 метрийн гүнд живсэн байна. Хөлөг онгоцонд 118 хүн байжээ. Багийн бүх гишүүн амь үрэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ