Трампын Ким Чен Унтай уулзах болзлыг танилцуулав

БНАСАУ-ын зүгээс тодорхой алхам хийсний дараа л АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

“Умард Солонгосыг тодорхой алхам хийж, тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа нь харагдах хүртэл ерөнхийлөгч уулзахгүй” гэж Сандерс хэлсэн байна.Пхеньяны эрх баригчид тодорхой алхам хийж, үүнийгээ нотлох байх гэсэн үндэслэлээр л Трамп урилгыг хүлээн авсан юм гэж тэр тэмдэглэжээ.

АНУ БНАСАУ-д дээд зэргээр шахалт үзүүлэх бодлого цаашид ч баримталж, хүчээр түрээ барих байр сууринаас ажиллах болно гэдгийг Сандерс бас онцлон дурдсан байна.

“Умард Солонгосын зүгээс тодорхой, нотлогдсон үйл ажиллагаа явуулж байгааг харах хүртэл бид цааш урагшлахгүй. Бид хүчээр түрээ барих байр сууринаас ажиллана, өмнөх засаг захиргаа ийм байр суурин баримтлаж байгаагүй юм” гэж тэр хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал хэлэлцэхээр уулзая гэсэнБНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны урилгыг хүлээн авсаныг мэдээлсэн билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин