Трамп Ким Чен Унтай уулзахаар боллоо

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх Чон Ун Ён Трамптай уулзсаныхаа дараа ингэж хэлжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс ч энэ мэдээллийг бас нотлосон байна.

Уулзалт энэ оны тавдугаар сараас өмнө болох ажээ. "Ким Чен Ун бидэнтэй уулзахдаа БНАСАУ цөмийн зэвсгээ хураахад бэлэн байгаагаа мэдэгдсэн" гэж ерөнхийлөгчийн төлөөлөгч хэлсэн байна.

“Умард Солонгосын удирдагчтай уулзах үеэр тэр цөмийн зэвсгийг хураах тал баримталж байна гэдгээ мэдэгдсэнийг би ерөнхийлөгч Трампад хэлсэн. Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилт хийхээс цаашид түдгэлзэнэ гэдгээ Ким бас амласан” гэж Чон Ун Ёны хэлснийг РИА Новости агентлаг иш татжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Трамптай аль болох даруйхан уулзахад бэлэн байна гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхлэсэн зөвлөх онцлон тэмдэглэжээ.

АНУ, Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийж эхлэх талаар ийм том алхам хийж байгаа ч, Пхеньяны эрх баригчдыг “амлалтаабодитхэрэг болгох” хүртэл БНАСАУ-д дарамт шахалт үзүүлсээр байх болно гэдгийг бас тэмдэглэж байна.

Хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч, Умард Солонгосын тал “АНУ-ын мэдэгдэж байгаачлан, яриа хэлцээ хийхийг гуйжгувших юмуу цэргийн шийдлээс зайлсхийх” бодолгүй байна гэж БНАСАУ-ын ГХЯ түрүүнд нь мэдэгдэж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин