Путин Оросын их гүрний статусыг хадгалах нөхцлийг тодорхойлов
Олон улсын тавцанд улс орны эзлэх байр суурийг эдийн засаг, нийгмийн салбар, батлан хамгаалах чадвар гэсэн гурван чухал хүчин зүйл тодорхойлж байна.Энэ зорилтыг хэрэгжүүлснээр эдгээр салбарыг бэхжүүлж, их гүрний статусыг хадгалах боломжийг Орос улсад олгох гол нөхцлийг ерөнхийлөгч тайлбарлажээ.
Манай орон ирээдүйд их гүрний статусаа хадгалж чадна, гэхдээ ингэхийнтулд нэг гол нөхцлийг биелүүлэх шаардлагатайгэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Тэр сэтгүүлч Владимир Соловьевтай ярилцахдаа ингэж хэлсэн байна.
Гол хэрэгсэл болгон инновацын хөгжлийг сонгох, энэ нь тухайлбал батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын салбарт их гүрний статусаа хадгалах блоломжийг Орос улсад олгоно гэж Путин мэдэгджээ.
“Оросын хөгжлийн инновацын бүрэлдэхүүн хэсгийгтус орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болгох тийм байдлаар бид ажиллах хэрэгтэй.Хэрвээ бид тоон технологи, биологийг оролцуулан энэ бүгдийг хийжчадвал, улс орны батлан хамгаалах чадварыг хангах салбарт ч их гүрний статусаа хадгалах нь ямар ч эргэлзээгүй юм” гэж ерөнхийлөгч хэлсэн байна.
Эдийн засаг, нийгмийн салбар нь хамтдаа гурав дахь нэн чухал тулгуур болох батлан хамгаалах чадварыг хангах боломж олгож байна гэж Владимир Путин дурджээ.Чухамхүү энэ гурван хүчин зүйл нь хамтдаа улс орныг бэхжүүлж,дотоодын эв нэгдлийг хангаж, дэлхийн хамтын нийгэмлэгтгүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурийг тодорхойлж байна гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
Энэ ярилцлагын үеэр төрийн тэргүүн гадаад бодлогын асуудлаар хэрхэн шийдвэр гаргагадаг тухай ярьсан байна.Шийдвэр гаргадаг хүмүүсийн багтмэтгэлцээн байнга өрнөдөг, учир ньбүгд янз бүрийн бодолтой байдаг. Гэхдээ бүрэн нэгдмэл бодолтой нөхцөлд ч шийдвэр гаргадаг үе байдаг. Тухайлбал, Крымын хэрэг явдлын үед ийм байсан юм гэж Путин дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ