Эмч нар буруу хүнд, андуурч мэс засал хийжээ
Африкийн Кени улсын нэг эмнэлэгт эмч нар буруу хүнд тархины мэс засал хийснийг хэвлэлд мэдээлсэн байна.
Хавагнаснаасаа болоод эмнэлэгт ирж, гэхдээ мэс засал хийлгэх шаардлагагүй байсан өвчтөн мэс заслын орон дээр хэвтэхэд хүрсэн байна. Түүнийг тархинд ньцус хурсанөөр өвчтөнтэй эндүүрчээ.
Мэс засал хэдэн цаг үргэлжилсний дараа бүлэн олоогүйдээ эмч нар гайхаж, эндүү явдал болсныг ойлгосон байна.
Одоо тэр өвчтөний бие сайжирч, мэс засал хийх шаардлагатай байсан хүний бие ч дээрджээ.
Энэ явдал тодорхой болсны дараа эмнэлэг хэд хэдэн эмчийг ажлаас нь халсан байна. Гэхдээ эмч нар хүрэлцээгүй, эмч нар их ачаалалтай ажилладаг гэдгээр эмнэлгийн удирдлага мэс засалчдыг зөвтгөж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ