Сирид Оросын Ан-26 нисэх онгоц сүйрчээ
Сирид Ан-26 нисэх онгоц сүйрснээр 27 офицер, үүний дотор нэг хошууч генерал, хэд хэдэн түрүүч болон гэрээт албаны цэргийн алба хаагчид амь үрэгджээ. Уг нисэх онгоцонд энгийн хүмүүс яваагүй байна.
Цэргийн тээврийн нисэх онгоц нисэхийн Квайрес баазаас (Алеппо) Хмеймимийн нисэх буудал руу нислэг үйлдэж байжээ. Нисэх онгоц суулт хийх үедээ нисч-хөөрөх зурваст хүрэхээс 500 орчим метрийн наана унасан байна. Нисэх онгоцонд нийтдээ 33 зорчигч, багийн 6 гишүүн явжээ. Тэд бүгд амь үрэгдсэн байна.
Нисэх онгоцыг нэгдүгээр зэргийн нисэгч жолоодож явсан бөгөөд тэр Хмеймимийн нисэх буудалд нэг бус удаа суулт хийж байжээ.Багийнхан энэ нисэх онгоцоор гурван мянган цаг нислэг үйлдсэн байна.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, техникийн гэмтэл сүйрлийн шалтгаан болсон байж мэдэх ажээ.Суулт хийх үед цаг агаарын байдал хэвийн байсан байна. Нисэх онгоцыг газраас буудаагүй аж.
Сүйрсэн байж болох бүхий л хувилбарыг тусгай комисс судлаж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ