Амжилтад хүрэхэд туслах 19 зөвлөгөө
Блогерч, сэтгүүлч, зохиолч Николас Коул хэрхэн амжилтад хүрэх тухай зөвлөгөөг өгч байна.Энэ нь таньд ч хэрэг болж магад юм. Түүний бүтээлүүд “Тайм”, “Форбес”, Inc. болон бусад олон хэвлэлд нийтлэгддэг юм.
1.Хэлсэн үгнийхээ эзэн бол
Хэрвээ та өөрийн бодол төлөвлөгөөний тухай хэн нэгэнд ярьж байгаа бол хэлснээ биелүүл. Бага ярьж, ихийг хий гэсэн гол дүрмийг санаж яв.
2.Өдөр бүр тэмдэглэл хөтлөж бай
Өдөрт ядаж нэг өгүүлбэр бичиж бай. Тэмдэглэл хөтлөх нь санаа бодлоо цэгцэлж , стрессээс салж, өөрийн ахиц дэвшлийг ажиглаж байх боломжийг таньд олгоно.
3. Хэзээ ч бүү худал хэл
Худал үг худал үгийг дагуулдаг. Яваандаа та худал хуурмаг явдлаа нуун, өөрөө энэ торондоо орооцолдоно.
4. Дотны найз нөхөддөө цаг зав гарга
Миний нэг танил маш мундаг хөгжимчидтэй ажилладаг.Нэг удаа тэр надад: “Дэлхийн бүх мөнгө чамд байж гэж бодъё,гэвч хэрвээ чи найз нөхдөө энэ мөнгөөр сольсон бол, чи аз жаргал гээчийг үзэхгүй” гэж билээ.
Хүн бүр өөрийг нь байгаагаар нь хүлээн авч, чамайг аз жаргалтай болгож байгаа тэр хүмүүстэй харьцажбайх хэрэгтэй. Тийм найз нөхдийг үнэл, тэднийг бүү орхи.
5. Өөрийн хоббиг бүү хая
Таны сонирхдог зүйл нэг мэдэхэд л ямар нэг том зүйл болж мэднэ. Хэрвээ энэ сонирхол танд үнэхээр таалагдаж байгаа бол өөрийн чадварыг боловсронгуй болго. Олон жилийн дараа тааралдсан хүн бүрт нүдэндээ гунигтайгаар: “Залуудаа би гитарчин болохыг мөрөөддөг байсан” хэмээн хэлэхгүйн тулд шүү дээ.
6. Спортоор хичээллэ
Секцэнд бүртгүүлж, йогоор хичээллэж,гүйж харайж, унадаг дугуйгаар яв. Ер нь юу л бол юу ч байж болно. Хамгийн гол нь бие сэтгэлийн хувьд идэвхитэй бай.Шатаар аахилан гарч яваа хүн өрөвдмөөр харагддаг.
7. Таны мөрөөдөж явдаг зүйлд нэгэнт хүрсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
Таны амьдрал өөрт тань таалагдахгүй байгаа бол, олон цагийг хамт өнгөрүүлдэг хүмүүсийг анхааралтай хар. Тэд ердөө л гомдоллож, юу ч хийдэггүй байх магадлал тун их. Орчин тойрны хүрээлэл таны зан төлөвт маш хүчтэй нөлөөлдөг.
8. Ном унш
Нийгмийн сүлжээний материал энд хамаарахгүй. Ном унш, аль болох ахиухан унш.
9. Өөрийн зорилгыг тодорхой болго
Амьдралаа төлөвлөх шийдвэр нь миний хувьд хамгийн сургамжтай үйлдлийн нэг юм. Маркетингийн компаниудын адилаар биойрын гурван сард хийхийг хүссэнбараг бүх зүйлээ төлөвлөдөг.
Ингэснээр ямар нэг ажлыг гүйцэтгэх хугацаа болон ингэхэд шаардлагатай цаг гэсэн хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгож авсан. Амжилтад хүрэхийн тулд өмнөө тодорхой хугацаа тавьж, бүх зүйлийг нарийн төлөвлө.
10. Хэзээ ч ганцаараа бүү хооллло
Энэ бол зүгээр нэг гайхалтай номын гарчиг биш, амьдралын маш сайхан уриа. Үдээр болон оройн зоог барих үеэр таны харилцаа тогтоохыг хүсч, туршлагаас нь суралцахаар бодож байгаа хүмүүстэй ярилц.
11. Аятайхан хувцасла
Хэрвээ та гадаад төрх байдалдаа сэтгэл дүүрэн байгаа бол, та өөртөө хавьгүй итгэлтэй байх болно. Үүнээс гадна, эргэн тойрны хүмүүс таныг огт өөрөөр хүлээн авах болно. Хувцасаар нь угтдаг хэмээн ярьдаг нь дэмий хэрэг бишээ.
12. Бясалгал хийж, эргэцүүлэн бод
Та байнгын үр бүтээлтэй горимоор үргэлж ажиллаад байна гэж байхгүй. Амьдралынхаа тухай бодоход цаг зав гарга. Ингэхгүйгээр та амьдралаас сургамж авна гэжбайхгүй.
13. Бусдыг сурга
Хэрвээ та өөрийгөө ямар нэг салбарын шинжээч болчихлоо хэмээн бодохгүй байгаа бол, олсон мэдлэгээ бусдад зааж сурга. Бусад хүнд ямар нэг юмыг тайлбарлаж өгсөнөөр, та үүнийг бүр илүү сайн эзэмшиж,хоногшуулжавахболно.
14. Хөгжиж цэнгэ
Та хэзээ сүүлчийн удаа хотын гадна цэвэр агаарт гарсан бэ? Та хамгийн сүүлд хэзээ ямар нэг сэтгэлд хоногшиж үлдэхээр зүйл хийсэн бэ? Та хэзээ өөрийн хуучин сонирхдог байсан зүйлд цаг гаргасан бэ?Өөрийн дотоод сэтгэлд хүүхэд насаа хадгалж, өөртөө хөгжиж цэнгэх боломж олго.
15. Зөв хоолло
Таны идэж байгаа зүйл бол та өөрөө. Эрүүл мэндийнхээ тусын тулд өөрийгөө зөв хооллодог дадал зуршилтай болго.
16. Янз бүрийн насны хүмүүстэй харьцаж бай
Таны эргэн тойронд танаас дүү болон ахимаг насны хүмүүс байж л байг.Ийнхүү та ямар нэгэн байдлыг янз бүрийн өнцөгөөс харж чадах болно.
17. Урлагт ойр бай
Өдөржингөө ажлын ширээнийхээ ард шигдэн суудаг хүнд онгод орно гэж үгүй. Музей, концерт, жүжиг, кино үзэж, хөгжим сонсож бай.Гэрээсээ гарч, онгод оруулах зүйлийг эрж хай!
18. Хүссэн цагтаа босч бай
Та орой сэрүүлгээ тавихдаа яг төдийд босно гэдгээ өөртөө амла. Тэгээд энэ амлалтаа биелүүл.
19. Өөрийн гол зорилгыг чангаар хэл
Та амьдралдаа хүрэх гэсэн бүх зорилгоо тэмдэглэ. Үүнийгээ өглөө бүр, унтахынхаа өмнө дуулдахаар уншиж бай.Үүнийгээ өөрийн дуу хоолойноос, зүрх сэтгэлээс сонс.Энэ ертөнцөд мөрөөдлөө оруулж өг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ