Филиппинд “эвэртэй" хүүхэд төржээ

Филиппинд гавлын ясны хөгжлийн төрөлхийн согог буюу тархины ивэрхийтэй хүүхэд төржээ. Үүнээс болоод түүний толгойд эвэртэй адилхан хавдар ургажээ. Энэ талаар “Дейли мэйл” сонинд бичсэн байна.

Эмч нар эхийг нь жирэмсэн үед ийм гажиг илрүүлээгүй учир уг өвчин хүүхдийн эцэг, эхийн хувьд санаандгүй явдал болсон байна.

Хавдар уураг тархийг хөндөөгүй бөгөөд хоргүй байсныг тэмдэглэж байна. Мэс засал хийлгэсний дараа хүүхдийн бие засрах ёстой гэж эмч нар үзэж байгаа ажээ.

Тархины ивэрхий нь таван мянган нярайгаас нэгт нь тохиолддог өвчин гэнэ. Гавлын ясны заадсаар бултайн гарч, хэмжээ болон байршлааснь шалтгаалан янз бүрийн шинж тэмдэг илэрдэг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин