АНУ-ын математикч дэлхийн III дайн эхлэх хугацааг тооцоолжээ
АНУ-ын Колорадогийн их сургуулийн математикч Аарон Клаузет компьютерын программ ашиглан, дэлхийн гуравдугаар дайн эхлэх хамгийн цаад талын хугацааг тооцоолсон байна.
Тооцоолсноос үзвэл,"улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн 2150 оноос наана гарах ёстой" гэж “Известия” сонинд бичжээ. Эрдэмтэн 1823 оноос 2003 онд дэлхийд болсон томхон мөргөлдөөнүүдэд дүн шинжилгээ хийснээр ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Хэрвээ дээрх хугацаанд дэлхийн гуравдугаар дайн эхлэхгүй бол энэ нь хүн төрөлхтөн “шинэ сэтгэлгээнд” хүрснийг нотлох болно гэж математикч онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ