”Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Засгийн газраас ”Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг ч мөн баталсан юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх аж.

Хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой.

Хөтөлбөр уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамрах бөгөөд эхний шатыг 2018-2019, хоёрдугаар шатыг 2019-2020 онд хэрэгжүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ