Михаил Горбачев одоо юу хийж байгаа вэ?

ЗСБНХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев өчигдөр буюу гуравдугаар сарын 2-нд 87 нас хүрчээ.

Тэрээр одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?

Хуучин төрийн тэргүүн долоо хоногийн мягмар гарагаас баасан гарагт “Горбачев-санд” байнга ирдэг байна.Тэрээр олон ийтийн болон судалгааны үйл ажиллагаа явуулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн хөгжлийн тухай шинжээчдийн санал шүүмжлэлд оролцдог байна.

2017 онд тэр дуртгалын “Би өөдрөг бодолтон хэвээр байгаа” гэдэг номоо Москвагийн номын ордонд танилцуулж, уншигчидтай уулзжээ.Уг номонд хүүхэд наснаас эхлээд түүний амьдралын тухай дуртгалыг цуглуулж,ЗХУ-ын төрийн дээд албан тушаалд хэрхэн гарсан тухай өгүүлж, өөрчлөн байгуулалт, ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай бичсэн байна. Одоо тэр өөрийн уншсан лекцүүддээ үндэслэн шинэ ном бичиж байгаа ажээ.

Сүүлийн 26 жилд Горбачев Москва мужийн Рублево-Успенскийн засмал замын дагуу оршдог Калчуга тосгонд сууж байгаа аж. Горбачевт ойр байдаг хүний хэлснээр, түүний гэр орны ажилд нэгэн эмэгтэй тусладаг байна. “Хамаатан садан, хүүхдээс нь хэн ч түүний хажууд байдаггүй аж. Хуулийн дагуу тэр хамгаалалтад байдаг бөгөөд ээлжээр ажилладаг дөрвөн эрэгтэй Горбачевыгийш тийш явахад нь тусладаг. Учир нь тэрнурууны өвчинтэй тул таягтай явдаг” гэж тэр эмэгтэй хэлжээ.

Түүнийг 1991 онд огцорсных нь дараа Горбачевт 4000 мянган рублийн тэтгэвэр тогтоосон байна. Одоо тэрээр 379 мянган рублийн (манайхаар 16 сая гаруй төгрөг) тэтгэвэр авдаг ажээ. Түүний охин Ксения Германд суудаг болсоор удаж байгаа гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин