"Оросыг тойруулж пуужин байрлуулж байна" гэв
"АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бүрэн байрлуулсны дараа Оросын эргэн тойронд 400 гаруй пуужин байрлана" гэж Оросын Батлан хамгаалах яамны орлогч сайд Александр Фомин телевизийн “Россия 24” сувгийн нэвтрүүлгээр ярьсан байна.
“АНУ-ын зүгээс Оросын нутаг дэвсгэрийн эргэн тойронд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах их ажил хийгдэж байна. Тухайлбал, ийм системийн пуужинг Аляскийн хойг, Балтийн орнууд, Румынд хэдийнэ байрлуулаад байгаа.Польшид ийм ажил дуусч байна. Цаашид Солонгос болон Японд ийм систем байруулах гэж байна” гэж орлогч сайд тодруулан тайлбарлажээ.
Нийтдээ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах 400 гаруй пуужин байруулах бөгөөдингэснээр Оросын Холбооны Улсын цөмийн тогтоон барих чадавхийг ихээхэн бууруулна” гэж Фомин хэлсэн байна.
Оросын Европын нутаг дэвсгэрийн бараг ямар ч цэгт хүрч тусах пуужин эсэргүүцэхSM-3 пуужин төдийгүй, “Tomahawk” далавчит пуужин (2500 хүртэл километрийн тусгалтай) байрлуулж байгаа нь одоо мөрдөж буй гэрээ хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг гэдгийг Орос улс түрүүнд нь удаа дараа мэдэгдэж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ