Хунтайж Харри өөр эцэгтэй юу?
Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Харригийн “жинхэнэ” эцгийг эрж байна. Хунтайж Валлисын торгон цэргийн офицер Марк Дайерын хүүхэд гэдэгт“National Enquirer” сэтгүүлийн сурвалжлагчид итгэлтэй байгаа ажээ.
Харригийн эцэг нь хунтайж Чарльз биш гэсэн цуу яриа гарсаар олон жил болж байгаа юм. Бүр 80-ад онд Диана гүнжнөхрөө мэхлэж, бага хүүгээ өөр хүнээс төрүүлсэн гэхнотолгооголох гэж гадаадын сэтгүүлчид оролдож байгаа аж.
Ийнхүү хатан хааны гэр бүлийн нэг төлөөлөгчийн эцэгнь байж болох хэд хэдэн хүн гарч ирсэн байна. Жишээ нь Дианагийн янаг амрагийн холбоотой байсан гэх шар үстэй цэргийн хүн Жеймс Хьюитт эхлээд гол“сэжигтэнд” тооцогдож байжээ. Гэвч тэр үүнийг эрж няцаасан байна. “Би хунтайж Харригийн эцэг биш гэдгийг баттай хэлж чадах байна. Диана бид хоёрыг танилцах үедхүүхэдцэцэрлэгт явжбайсан юм” гэж Жеймс хэлж байжээ.
Харин одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Харригийн эцэг байж болох өөр нэг хүнд анхаарлаа хандуулж байна. “Хунтайж Валлигийн торгон цэргийн офифер Марк Дайерын хүүхэд гэдэгт “National Enquirer” сэтгүүлийнхэн итгэлтэй байгаа ажээ. “Адилхан биш ч гэсэн Харригийн эцэг нь Чарльз мөн гэдгийг хатан хааны гэр бүлийнхэн хүмүүст итгүүлэхийн тулд бүхнийг хийсэн юм. Хунтайж үнэхээр Дайертэй яг адилхан” гэжучрыг мэдэх хүн сэтгүүлчдэдхэлсэн байна.
Харри, Марк хоёр 1995 оноос дотно харилцаатай байгааг тэр хүн бас дурджээ. Тэд маш дотно болсон учир, мистер Дайерыг хунтайж зүгээр нэг анд төдийгүй, хоёр дахь эцгээ хэмээн үздэг байна. Хунтайж Меган Марклтай хийх хуримандаа Маркийг хэдийнэ урьжээ.
Харин “Gossip Cop” сэтгүүл Букингемийн ордны төлөөлөгчдийн хэлснийг иш татахдаа энэ мэдээллийг няцаагаад, үсний шар өнгө нь Харри угаас хар үстэй Чарльзын төрсөн хүү биш хэмээн бодох шалтгаан бишгэжтайлбарлажээ.
Хоёр хунтайжийн нүүрний төрх адилхан гэж сэтгүүлчид үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ