Путин: Иргэдийн сайхан амьдрал Оросын хөгжлийн гол зангилаа

Холбооны хуралд энэ жил Оросын ерөнхийлөгч Владимир Путиний танилцуулсан илгээлт хэлбэр, агуулгынхаа аль алинаар өмнөх илгээлтүүдээс эрс ялгаатай байлаа. Инфографик, дүрс бичлэгийн материалыг анх удаа ашиглажээ.Түүний хэлсэн үг ердийнхөөс хоёр дахин урт буюу нэг цаг 57 минут үргэлжиллээ. Өмнө нь Путин Кремльд үг хэлж байсан бол, энэ удаа үзэсгэлэгийн “Манеж” төвд үг хэллээ.

Сэтгүүлчдийн тоо бас нэг дээд амжилт тогтоов. Путиний хэлсэн үгийг мэдээлэхэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 705 төлөөлөгчоролцсон байна.

Путин хэлсэн үгээ дотоод эдийн засгийн болон нийгмийн асуудлаас эхлэв. “Хүмүүсийн сайн сайхан аж амьдрал нь Оросын хөгжлийн гол зангилаа юм” гэж ерөнхийлөгч хэлэв. “Амьдралын чанарыг хангаж, хүмүүсийг элбэг хангалуун амьдруулах нэн чухал зорилтын үүднээсавч үзвэл, бид шаардлагатай түвшинд бас ч хүрээгүй нь мэдээж. Гэхдээ бид үүнийг хийх ёстой, хийх ч болно” гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

Хөдөө аж ахуй нь бас нэг чухал сэдэв байлаа. Оросын хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолбор маш сайхан амжилт үзүүлж байна. “Хамгийн арвин – 134 сая тонн ургац хурааж авсан хөдөө аж ахуйн ажиллагсадад” Путин талархал илэрхийлэв.Нөгөө талаас, том аж ахуйнуудзах зээлээсбагыгаашахаж байна. “Хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолборын хөгжил нь томхон таваарын үйлдвэрлэлтэй ихээхэн холбоотой, гэхдээ энэ нь бага аж ахуйнуудад хохиролтой байх ёсгүй. Бид фермийн аж ахуйнуудыг дэмжих ёстой” гэж Путин тодруулан тайлбарлажээ.

Оросын удирдагч дэд бүтцийн хөгжилд онцгой анхаарал хандуулав.

Тив хоорондын “Сармат” пуужин, стратегийн зориулалт бүхийпуужингийн “Авангард” цогцолбор, лазерын төхөөрөмж,шинэ үеийн далавчит пуужин гээд нэн шинэ зэвсэглэлийн хэд хэдэнзагварыг танилцуулсан нь ерөнхийлөгчийн хэлсэн үгийннэг онцлогбайлаа.Эдгээр зэвсэглэл нь АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг үр дүнгүй болгож байна.Оросын цэргийн техникийн хүч боломжийг үзүүлсэн дүрс бичлэг нь илгээлтийн нэг шинэлэг зүйл байлаа.Орос улсад “энэ чадавхийг давшилтын, тэр тусмаа түрэмгийллийн зорилгоор ашиглах төлөвлөгөө байгаагаагүй, байх ч үгүй” гэж Путин онцлон тэмдэглэжээ.

“Бид хэнд ч заналхийлээгүй, хэнд ч халдах гээгүй” гэж ерөнхийлөгч мэдэгдэв.

“Энэ бүхэн ньманай орны аюулгүй байдлыголон арван жилээр баталгаатай хангаж, бүрэн эрхт байдлыг хамгаалах боломж олгоно. Гэхдээ хамгийн гол нь НАТО-гийн орнуудаас бидэнд тулгаж байгаазэвсэглэлээр дахин хөөцөлдөх явдалд манай оронтатагдан орохгүй байхадтуслана” гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ерөнхийлөгчийг үг хэлсний дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Энэ нь дайндбэлтгэж байгаа хэрэг биш.Авч болох хариу арга хэмжээг лөнөөдөр харууллаа,энэ ньдайнд бэлтгэх биш, харин дайн гарахаас сэргийгэлэх л зорилготой юм” гэж сенатч Алексей Пушков сурвалжлагчид тайлбарлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин